Гадаад мэдээДЭЛХИЙ

Ангараг гарагийн мэт зохиомол орчинд 378 хоног өнгөрүүлсэн “NASA”-гийн ажилчид гарч ирлээ

“NASA” АНУ-ын Хьюстон хот дахь Жонсоны нэрэмжит Сансрын төвд Ангараг гарагийн мэт зохиомол орчин үүсгэсэн юм. Тус зохиомол орчинд 378 хоног амьдарсан багийнхан гарч ирсэн байна. Энэ туршилт нь ирээдүйд Ангараг гараг руу нисэх сансрын нисгэгчдийн бэлтгэл ажлын нэг хэсэг юм.

Дөрвөн хүний бүрэлдэхүүн бүхий багийн эмчээр ажилласан Эллен Эллис гарч ирснийхээ дараа “Үнэхээр амаргүй жил өнгөрлөө. Бид өөрсдийн хүсэл зорилгоор, нэг ёсондоо олзлогдсон мэт нөхцөл байдалд амьдарсан” гэжээ. Тэд 2025 оны аравдугаар сарын 19-нд 158 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий, 3D хэвлэгчээр бүтээсэн байгууламжид орсон юм. Тэд Ангараг гарагийн хөрсний бүтцийг дуурайн бэлтгэсэн хөрсөнд ургамал тарьж, гараг хооронд харицаа холбоо тогтоох нөхцөлтэй ижил байдлаар “NASA”-тай харьцжээ.

“NASA” хамгийн эртдээ 2030 он гэхэд Ангараг руу хүн төрөлхтнийг нисгэх зорилготой байгаа. Үүнээс өмнө тус агентлаг сансрын нисгэгчдийг сар дээр газардуулахаар төлөвлөсөн билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button