НИЙГЭМНийгэм мэдээ

Евро-92 автобензин литр тутамдаа ₮630 нэмэгдэж ₮5600 болжээ

Евро-92 стандартын автобензин Тэс ШТС-д ₮5600 худалдаалагдаж байна. Тухайлбал аравдугаар сарын 30-наас буюу өнгөрсөн баасан гарагаас эхлэн литр тутамдаа ₮630 нэмэгдэж ₮5600 болсон байна. Харин бусад ШТС-уудаар евро-92 автобензин ₮4970 худалдаалагдаж байгаа юм.

Энэ талаар иргэд "Үнэ нь өдөр ирэх тусам нэмэгдэж сүүлдээ авч чадахгүй хэмжээнд хүрэх нь. Өмнө нь ₮100 мянгаар дүүрдэг байсан машин одоо ₮200 мянгаар дүүрч байна. Өнөөдөр ₮5600 литр шатахуун авах боломжтой айл Монголд хэд байгаа билээ. Шатахуун өдөр тутмын хэрэгцээ учраас авахаас өөр арга алга" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button