УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа хэн юу хэлэв?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нартай уулзаж, Оюутолгойн ногдол ашгийг тухай бүрд нь "Иргэдийн дансанд олгох" чиглэл өгсний дараа УИХ-ын гишүүд, эдийн засагчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Сангийн сайд З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашиг орж ирэх тутамд иргэдэд олгох чиглэлийг Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт өгсөн учраас Баялгийн сангийн тухай хуулиа өөрчлөхөөр болж байна. Мэдээж ₮3 их наядыг бэлнээр тараахад инфляц нэмэгдэнэ. Гэхдээ Засгийн газар ард иргэдийнхээ амьдрал хүнд байгаа энэ цаг үед аль болохоор гарц шийдэл гаргахын төлөө нөгөө талтайгаа хэлэлцээ хийнэ.  

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хүмүүсийн амьдрал хэцүү байгаа учраас мөнгөө авъя гэх санал гаргасан. Гэвч авъя гэхээр хууль нь байхгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн гарч ирээд "Санта" шиг тараах нь буруу шүү.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Эцэст нь бүх онооны нийлбэр Ерөнхийлөгч дээр очоод наалдчих нь энэ. “Орлогоо нотлох” ёстой байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд суга өснө. Хууль зөрчөөд дахиад дэвшсэн ч гарахаар болчихлоо. Үүнийг хүчиндэж хийдэг “хүчний улс төр” гэмой. Юун нөгөө Бага тэнгэр дэх хаус маус, Тэрэлж дэх жуулчны бааз мааз… тийм биз дээ. "Орлогоо нотло” цуглааныхан Ерөнхийлөгчийг магтаад эхнээсээ дарга цэрэг болоод гангарч байна даа".  

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Баялгийн сангийн хуулийг хөндөхгүй байх АН-ын байр суурь хэвээрээ. Мөнгөтэй болохоороо л Баялгийн сангийн хуулиа өөрчлөх гээд байвал маш буруу.  Бэлэн мөнгө тараах нь сайн бодлого биш. Зах зээлд бэлэн мөнгө ихээр орж ирэхэд төгрөгийн ханш унаж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц нэмэгддэг учраас эдийн засагчид дургүйцдэг.

УИХ-ын гишүүн Б.Заяабал: Зах зээлд ₮1 их наядын бэлэн мөнгө орж ирэхэд л инфляцад 0.3-0.5 хувийн нөлөө үзүүлдэг. Ногдол ашгийг бэлнээр тараавал 2000-ын талх 5,6 мянга болж өснө.

Ж.Золжаргал: Баялгийн сангийн хуулийнхаа дагуу төрийн өмчит компанийн ногдол ашгийг Хуримтлалын сандаа  төвлөрүүлж, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах нь зүйтэй гэдэг байр суурийг би анхнаасаа хэлж байсан. Ерөнхийлөгч команд өгөхөөр ярс гээд ёсчлон биелүүлдэг юм байхгүй. Төрийн тэргүүнд санал гаргах эрх нь бий. Засгийн газарт хуулиа өөрчлөх төсөл оруулж ирэх эрх нь ч бий.  УИХ ч түүнийг нь батлах, эсэхээ шийдэх бүрэн эрхтэй. Түүнээс биш хэн нэгэн зүүдэлж босож ирсэн юм шиг дураараа байж таарахгүй.

Эдийн засагч Н.Энхбаяр: "Цалин, тэтгэвэр нэм. Бэлэн мөнгө тарааж өг" гэж шаардчихаад ирэх жил "Үнийн өсөлт дийлдэхээ байлаа" гэж гомдоцгоов доо.  

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Байгалийн баялагийнхаа үр шимээр бий болсон хэдэн цаасаа бүгдээрээ хувааж идээд байвал энэ улс орон хэзээ ч хөгжихгүй, улны амьдралаасаа хэзээ ч өөдлөхгүй, дотоодын нийт бүтээгдэхүүн нэг л их өссөн нэртэй ч ард түмний амьдрал ядуу хэвээрээ л дуусна даа. Улс орныг өөд нь татах хэдэн том үйлдвэр барих хэрэгтэй, түүнд ажиллах ИТА, ажилчдыг бэлтгэх хэрэгтэй. Тэгэж байж л ДНБ-ний өсөлт жинхэнээрээ ард түмний халаасанд мөнгө болон орж, амьдрал ахуй дээшлэнэ шүү.

Бат инженер
Бат инженер

Солиотой юм уу орон гаран юм уу

зочин
зочин

Оноо авах гэсэн хулхи хурандаагийн мэхт нүүдэл энэ шүү.дансанд орж ирээгүй ирэх эсэх нь тодорхойгүй мөнгийг хуваах гээд байдаг нь сонин. Одоо л гэнэт ард түмнийхээ үгийг сонсдогнэг их сайн хүн болчихож гэнэ,энэ бүтэхгүй хүн

Зочин
Зочин

Зөв л ярьцгаажээ. Хэлсэндээ байцгаа. Бөлдөгдөх гэж магадгүй шүү.Чацга царайлав даа

Зочин
Зочин

Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus

Зочин
Зочин

Бэлэн мөнгө тараах нь олон талын хохиролтой. Энэ ногдол ашиг тараах сургаар бүх юмны үнэ нэмэгдэнэ. Бараг л хууль шиг болчихсон. Гэтэл энэ ногдол ашгийг ганцхан удаа тараана. Сар болгон өгөхгүй ш дээ. Нөгөө өссөн үнэ чинь тэр чигээрээ тэнгэрт үлдэнэ. Буцаад буурна гэж байхгүй. Үүний оронд юмны үнийн өсөлтийг хязгаарлах бодлоготой байх хэрэгтэй байна.

иргэн
иргэн

хаашдаа л Иргэд дээ тараасан тараагүй л бүх зүйлийн Үнэ ханш өсөж байна, Баялагийн сан, Станц барих нтр бол шал худлаа,,,Нам дагаж Төрд гарсан Хулгайч луйварчидын Өөрсөдөө идэх гэсэн арга заль, урьд нь Бүтээн байгуулалт нэрээр өчнөөн Гадаад, дотоод доо Бонд босгоод юу ч хийхгээгүй байж одоо нэг их Оюу толгойн ноогдол ашгаар Станц барина нтр Худлаа л байхгүй юу,

Зочин
Зочин

Энэ төрд ялангуяа Алтанхуяг гуай таньд итгэх итгэл байхгүй болсон та энэ төрд хэдэн удаа сонсогдсон юу хийж бүтээсэн ард түмний амьдралд доройтож таны бизнес тэлж томорсон

Холбоотой мэдээ

Back to top button