НИЙГЭМНийгэм мэдээ

Нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл үзнэ

Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид хоёрдугаар улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл үзэж эхэлнэ. Тус хичээлээр сурагчид “Би”, “Бид”, “Бусад” гэсэн үндсэн агуулгын хүрээнд зургаан чиглэл, 24 чадамж эзэмших юм.

Тодруулбал, хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөлийг таньж, удирдах, мэдрэмжээ зөв илэрхийлэх, бусдыг ойлгож хүндэтгэх, хамтран ажиллах, зөрчил маргааныг зөв шийдвэрлэх зэрэг амьдралын суурь ур чадварт суралцана. Хичээлийн хүрээнд сурагч бүрд “Миний сайхан сэтгэлийн дэвтэр” олгох бөгөөд багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэжээ. Мөн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулсан байна.

Харин багш нар сурагчдын эзэмшсэн 24 чадварын түвшнийг үнэлж, хөгжлийн хэрэгцээг тодорхойлон, шаардлагатай дэмжлэг үзүүлэх юм. Ингэснээр хүүхдийн танин мэдэхүйн хөгжлөөс гадна нийгэмшихүй, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг сургууль, гэр бүл хамтран дэмжих зорилготой ажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button