НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Бага насны хүүхдийн өсөлт, хөгжил, хавтгай тавхай болон аутизмын шинжийг үнэлэх бол өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг шалгана

Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг хамарсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг өнөөдрөөс орон даяар эхэлж, арванхоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Энэ удаагийн үзлэгт 270 689 хүүхэд хамрагдахаар тооцоолжээ.Тодруулбал, цэцэрлэгийн дунд бүлгийн гурван настай 53 598 хүүхэд, ЕБС-ийн I ангийн зургаан настай 75 838, VI ангийн 11 настай 74 751, X ангийн 15 настай 66 502 сурагчийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах аж.

Үзлэгийг сургууль, цэцэрлэгт нь зохион байгуулах бөгөөд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн цогц үнэлгээ хийх юм. Хүүхдийн өсөлт, хөгжил, харааны чадал болон харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай зэргийг шалгана. Мөн хүүхдийн хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх үзлэг, тандалт хийхээс гадна өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөжээ.

Эрт илрүүлгийн үеэр ямар нэгэн эрүүл мэндийн асуудал илэрсэн тохиолдолд хүүхдийг шаардлагатай тусламж, үйлчилгээтэй холбож, цаашдын эмчилгээ, хяналтыг зохион байгуулах аж. Үзлэгийн багц нь хүүхдийн насны онцлогоос хамаарч өөр өөр. Тухайлбал, 36 сартай буюу гурван настай хүүхэд бие бялдрын хөгжлийн цогц үнэлгээ хийнэ. Өндөр, жин, толгойн тойрог, булчингийн тойрог зэрэг үзүүлэлтийг шалгана. Мөн тухайн насанд илрэх боломжтой аутизмын эмгэг байгаа эсэхийг үнэлнэ.

Харин зургаан настай хүүхдүүдэд зүрхний цахилгаан бичлэг хийх бол 15 настай хүүхдийн хувьд сэтгэц, сэтгэлзүйн асуудал байгаа эсэхийг илрүүлэх аж. Эрт илрүүлгийн оношилгоо дууссаны дараа лавлагаа шатлалын тусламж шаардлагатай хүүхдүүдийг тодорхойлж, дараагийн шатны оношилгоо, тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button