Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-д өвөр монгол эмэгтэй Трампыг дэмждэг инфлюенсерийн биед халдсан тул баривчлагджээ

АНУ-ын Мичиган мужийн их сургуулийн кампус дээр ням гарагт /2026.11.01/ нэгэн өвөр монгол эмэгтэй Трампыг дэмждэг инфлюенсертэй маргалдан, биед нь халдсан хэрэг гарчээ. Өвөр монгол оюутны аав нь Өвөр монголын хүний эрхийн мэдээллийн төвийн захирлаар ажилладаг байна.

Сошиал орчинд тархсан бичлэгээс харвал өвөр монгол оюутан Лиззи Беничу нэртэй Трампыг дэмждэг инфлюенсерийг газарт түлхэн өшиглөжээ. Тэрбээр баривчлагдаж байх үедээ “Боломж байгаа дээр нь би чамайг алах ёстой байсан юм” гэж Беничуд хэлсэн байна. Хэргийн гэрчүүдийн нэг нь “Чи чинь өвчинтэй юм байна. Сэтгэцийн эмнэлэг рүүгээ яв” гэж хэлэхэд тэр “Би аль хэдийн сэтгэцийн эмнэлэгт очиж байсан. Чамайг алаад сэтгэцийн эмнэлэг рүү явна гэвэл ална” гэж хэлжээ.

Эх сурвалж: Daily Mail

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button