Улс төрийн мэдээ

Х.Нямбаатарын "хувийн арми"-ийн тухай яриаг Д.Батлут үгүйсгэв

"Монгол цэргийн нэгдсэн холбоо" 23 давхар барилга бариулж байгаа гэх Х.Нямбаатарын яриаг Д.Батлут үгүйсгэлээ.

Хотын дарга асан Х.Нямбаатар "Хан-Уул дүүргийн 15-р хороо, Энхтайваны гүүрний зүүн талд 23 давхар том тауэр босож байна. "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны албан контор гэж намайг ажиллаж байхад баталж өгч байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр том цэргийн холбоос ТББ нэрээр удирдаж байгаа. Нэг нь "Монгол цэргийн нэгдсэн холбоо", нөгөө нь "Монгол цэргийн холбоо". Нэгдсэн холбоог нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч удирддаг бол Монгол цэргийн холбоос Д.Батлут удирддаг. Хувийн арми байгуулж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ эрсэг хөдөлгөх гэж байна уу. Чөлөөндөө гарсан офицер, бага дарга нарыг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймаг, 330 суманд бүгдэд төлөөлөлтэй" хэмээн лайвдаа дурдсан.

Тэгвэл үүнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут " 23 давхар тауэрийн талаарх мэдээлэл надад байхгүй. Х.Нямбаатар хилийн дээс алхчхаад эх оронгүй юм шиг аашлахаа боль. Янз бүрийн худал мэдээлэл яриад суух юм. Юун хувийн арми. Улсынхаа армийг ч тэжээж, бүрэн дүүрэн чадахгүй байгаа. Зүүд мөрөөдлөө ярьдаг юм уу, тэр хүн. Миний хувьд өөр нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг нь үнэн. Хаана ч нуухгүй. Нийгмийн сайн сайхны төлөө, үндэсний аюулгүй байдал, эх оронч үзлийг төлөвшүүлэхийн төлөө олон чухал арга хэмжээнүүдийг ард иргэдийнхээ үүсгэл санаачилга нэгдэлтэйгээр ажилладаг" гэв.

Видео үзэх холбоос:

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button