Нийслэлийн МАН-ын даргыг сонгох Бага хурлын эргэн тойронд

Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал энэ бямба гарагт болж, дараачийн удирдагчаа сонгоно.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлангаа танилцуулах ёстой. Тэрбээр Канад улсад буй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг суудлаасаа бууж, дараагийн Ерөнхийлөгч сонгогдох өдөр эх орондоо ирнэ гэдгээ зарлаад буй юм. Түүнийг хуралд цахимаар оролцох тухай Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Алтаншагай мэдээлэл өглөө.
Тухайлбал, "Нийслэлийн МАН-ын хорооны хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Мэдээж дараагийн дарга болон бүтэц, бүрэлдэхүүн яригдана. Х.Нямбаатар дарга цахимаар оролцож, тайлангаа тавих байх" хэмээсэн юм.
Дараагийн анхаарал татах асуудал бол Нийслэлийн МАН-ын даргад хэн өрсөх вэ?
Х.Нямбаатарыг Хотын дарга байх үед ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Нийслэлийн МАН-ын даргын суудалд шохоорхож байсныг нуух юун. "Нийслэлийн намын хороог удирдах бүрэн боломж, туршлагатай" хэмээн өөрийгөө тодотгож, хэвлэлд тодруулга өгч явсан ч удаатай. Тэгвэл тэрбээр энэ удаад өрсөлдөхгүй гэдгээ зарлаж, намын дүрмээ дагаж Б.Пүрэвдагвыг дэмжихээ илэрхийлэв.
Тэгвэл одоогийн байдлаар Нийслэлийн МАН-ын даргад ганц Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр яригдаж байна.
Ташрамд дурдахад, Б.Пүрэвдагва Х.Нямбаатарыг огцруулсны дараа Хотын даргад ганцаар дэвшиж, томилогдсон билээ.
Холбоотой мэдээлллийг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүргэн хүү хүчтэй юм биз дээ