Улс төрийн мэдээ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Д.Ундармааг томилжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Д.Ундармаа нь тус дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд боловсролын салбараас ажлын гараагаа эхэлж, төрийн захиргаа, орон нутгийн удирдлагын байгууллагад ажилласан туршлагатай.
Боловсрол
1985–1995 он: Ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургууль- 1996–1998 он: Багшийн сургууль, бага ангийн багш- 1998–2000 он: Улаанбаатарын их сургууль, математикийн багш- 2001–2003 он: Удирдлагын академи, нийгмийн удирдлагын менежер
Ажлын туршлага
- 1995–1996 он: Ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургуульд багш
- 1996–1999 он: 127 дугаар цэцэрлэг, сургуулийн цогцолборт багш
- 1999–2001 он: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга
- 2001–2008 он: “Автобус-3” НӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн албаны дарга
- 2008–2018 он: Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга
- 2018–2020 он:Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
- 2020–2022 он: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөх
- 2022 оноос: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.