НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол хэл бичиг, ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 23-ны өдөр дуусна

Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн улирлын бүртгэл арваннэгдүгээр сарын 1-ний 09:00 цагт эхэлсэн бөгөөд энэ сарын 23-ны 18:00 цагт дуусна.

Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ өөрийн и-мэйл хаягийг ашиглах шаардлагатай бөгөөд бүртгэлийн дугаар, нууц үг тухайн хаягаар илгээгдэнэ. Мөн 3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулах юм.

Шалгуулагчид монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлалын хичээлээс хоёроос дээш хичээл сонгон бүртгүүлэх боломжтой.

Нэг хичээлийн шалгалтын хураамж 20 мянган төгрөг бөгөөд бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажна. Харин хөгжлийн онцлогтой иргэд шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох өргөдөл, эмчийн магадалгааг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх шаардлагатай.

Өвлийн шалгалтад 2026 онд болон түүнээс өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн, түүнээс дээш боловсролтой иргэд хамрагдах боломжтой юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button