Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг дэмжих таван жилийн төсөл хэрэгжүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн хүний хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг боловсролд тэгш хамруулах, бие даан амьдрах болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хамтын ажиллагааны талаар санал солилжээ.
Боловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилээс хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад боловсролын болон дэмжих үйлчилгээ үзүүлэх сургалтын хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд оюуны бэрхшээлтэй суралцагчид суурь боловсролын зэрэгцээ мэргэжлийн сургалтад хамрагдах боломж бүрдэх юм.
Мөн Азийн хүний хөгжлийн төвтэй хамтран Ниппон сангийн санхүүжилтээр таван жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэх саналыг дэмжиж, холбогдох яамдтай хамтран ажиллахаа илэрхийллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.