Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний шилдэг төгсөгчийн “Honor Graduate Ribbon” шагнал хүртжээ

Монгол Улсын иргэн Цолмонбаатарын Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний (U.S. Air Force) анхан шатны цэргийн бэлтгэл (Basic Military Training)-ийг амжилттай төгсөж, шилдэг төгсөгчийн “Honor Graduate Ribbon” шагнал хүртжээ.
Мөн буудлагын ур чадвараараа эксперт түвшинд хүрч, “Marksmanship Expert Award”-аар шагнуулсан байна.Түүнчлэн төгсөлтийнхөө арга хэмжээнд салааныхаа тугийг барин жагсаалын тэргүүнд алхах хүндтэй үүрэг хүлээсэн талаар гаднын хэвлэлүүдээр онцолжээ.
Монголын цэргийн алба хаагчид дэлхийн орнуудын цэргийн их сургууль, академид суралцахдаа шилдэг төгсөгчөөр шалгарч, эх орныхоо нэрийг өндөрт өргөдөг нь бахархалтай. Энэ нь Монгол цэргүүдийн сахилга бат, тэсвэр хатуужил, мэдлэг чадвар, манлайлах ур чадвар ямар өндөр түвшинд байгааг харуулж буй юм.









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.