НИЙГЭМНийгэм мэдээ

Өмнөд Суданд ажиллаж буй монгол хурандаа С.Нэргүй Энэтхэг цэргийн амь насыг аварчээ

БНӨСУ-д НҮБ-аас явуулж буй UNMISS ажиллагааны Хүчний штабын эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвар гарган Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амь насыг аварчээ.

Тодруулбал, Хумхаа өвчнөөр өвчилсөн Энэтхэгийн энхийг сахиулагчийн биеийн байдал огцом хүндэрч дотуур цус алдан шоконд орж, амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүсэн 3 дугаар шатны эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх шаардлага гарсан байна.

Гэвч өвчтөний биеийн байдал болон тээвэрлэлт хийх цаг хугацааны боломжгүй амь насны эрсдэлтэй байдалд байсан тул хурандаа С.Нэргүй 2 дугаар шатны эмнэлэгтээ яаралтай хагалгаа хийх шийдвэр гарган өөрөө хагалгааг удирдахын зэрэгцээ мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллажээ. 

Өвчтөний дэлүү бүтэн задарч, идэвхтэй цус алдалт явагдаж байсан тул дэлүү авах, тайрах мэс заслыг өндөр түвшинд яаралтай хийж, 4 литр цус сэлбэснээр үхлийн аюулыг зайлуулж чаджээ.

Гурав, дөрөвдүгээр шатны өндөр зэрэглэлийн эмнэлэгт хийгдэх заалттай маш хүнд төрлийн хагалгааг 2 дугаар шатны эмнэлэгт хийх шийдвэр гарган, хагалгааг удирдаж, гар бие оролцон цэргийн эмч хүний мэргэжлийн өндөр ур чадвар гарган хүний амь нас аварсан хурандаа С.Нэргүйд НҮБ-ын тусгай төлөөлөгчийн орлогч дарга болон Энэтхэгийн үндэсний ахлах төлөөлөгч, цэргийн багийн захирагч, удирдлагуудаас талархал илэрхийлж, Цэргийн хүчний командлагч өөрийн биеэр хүрэлцэн ирж баяр хүргэн сайшаасан байна.  

Д.ЦЭГЦ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Алтантуяа
Алтантуяа

Эзэмшсэн мэдлэг мэргэжил, ур чадвар, өөрийгөө үнэлэх дайчин байдал нь хаана ч, ямар ч нөхцөлд хэрэг болдог нь гайхалтай.
Нэн шаардлагатай үед, зөв шийдвэр гаргаж, өөрийгөө болон хамт олноо удирдан манлайлж, Эрдэнэт хүмүүний алтан амийг аварч, харийн нутагт, онцгой нөхцөлд Эх орныхоо нэрийг сайнаар гаргаж, сайн үйлсийн эзэд болсон та нартаа, эмч С.Нэргүйд чин сэтгэлээсээ талархаж байна. Бас дэлхийн өнцөг булан бүрт, төрөл бүрийн салбарт амжилт гаргаж буй онц, онцгой элэг нэгтнүүдээрээ, Монголчуудаараа бахархан огшиж байна

Холбоотой мэдээ

Back to top button