ДЭЛХИЙНИЙГЭМ

Ган гачиг, Украины дайны уршгаар Зүүн Африкт 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдлээ

Христийн шашны олон улсын “Тиафанд” буяны сангийн судалгаагаар Сомали улсад 4.5 сая гаруй хүн, Этиоп, Кени, Угандад 13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн гэсэн статистик судалгаа гарчээ. Мөн 7.2 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд өртөөд байгаа аж.

Энэ бүхэн нь Украины дайны улмаас Оросын эсрэг хориг тогтоосонтой холбоотой. Учир нь, Орос болон Украин Африкийн 14 улсын улаан буудайн хэрэгцээний талаас илүү хувийг хангадаг хүнсний гол экспортлогч орнууд.

Харин Этиоп улсын хувьд иргэний дайны улмаас зарим бүс нутгуудад тусламжийн барааг зохих ёсоор хүргэж чадахгүй байгаа нь сүүлийн зургаан жилд хамгийн том хүнсний хомстолд оруулсан гэдгийг НҮБ мэдээлэв.

Коронавируст цар тахлын улмаас мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд Зүүн Африкт хүнсний хангамжийн сүлжээ тасалдахад хүрсэн. Үүнээс гадна, Кенид болсон царцааны нүүдэл, Өмнөд Суданд болсон үер усны аюул гээд байгалийн гамшгаас өгсүүлээд Сомали дахь улс төрийн тогтворгүй байдал, Судан дахь үндэстэн хоорондын сөргөлдөөн зэргээс шалтгаалан хоол хүнсний хямрал нүүрлэсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгасан хүчин зүйлд тооцогдож байгаа юм.

Нөгөөтэйгүүр, сүүлийн үеийн дэлхийн халуун сэдэв болоод буй Орос, Украины дайны улмаас хоол хүнс, бензин шатахуун, бордоо тэжээлийн үнэ нэмэгдсээр байна.

Оросын цэргүүд Украинд халдсаны дараа Сомали улсад 20 литр ургамлын тосны үнэ 32 ам.доллар байсан бол 55 ам.доллар, 25 кг шар буурцгийн үнэ 18 ам. доллараас 28 ам. доллар болтлоо огцом өсжээ. Мөн талхны үнэ ч бараг хоёр дахин нэмэгдэж, улаан буудайн импорт 60 хувиар буурсан тул хүнсний дэлгүүр хоршоод дампуурч, хаалгаа барихад хүрчээ.

Эх сурвалж: Climatechangenews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зандаахүү
Зандаахүү
2022-04-29 14:27

Энэ бол аугаа Путины бодож олсон их цэвэрлэгээ юм.

Холбоотой мэдээ

Back to top button