Тодруулга: Өнөөдөр автобус удаан хүлээгдэж буй нь түгжрэлээс шууд хамааралтай байна

Өнөөдрийн байдлаар нийслэлд 1177 нийтийн тээвэр иргэдэд үйлчилж байна. Гэсэн хэдий ч, хүрэлцээ багатай байгаа талаар иргэд шүүмжилж байгаа юм.
Тэгвэл бид нийтийн тээврийн хүрэлцээ болон нэг чиглэлийн автобус олноороо нэг байршилд явдаг талаарх асуудлыг Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн сараас хүн амын төвлөрөл нэмэгдэж буй 13 чиглэлд шинээр 20 автобус нэмсэн. Тодруулбал, Баруун салаа, Биокомбинат, Вива сити, 3, 4 дүгээр хороолол, Богдхан амралт (Ч:72), Хайлааст–ХМК зэрэг 10 гаруй чиглэлд хуваарилсан. Мөн удахгүй дахин нэмэгдүүлэхээр судалж байгаа. Өнөөдрийн байдлаар автобус удаан хүлээгдэж буй асуудал нь түгжрэлээс шууд хамааралтай байна. Хэрэв нэг чиглэлийн нийтийн тээвэр нэг талд олноор гарвал, дундаас нь богино эргэлт хийлгэх арга хэмжээг шуурхай авч ажиллаж байгаа, өглөө ажилд гарахдаа нийтийн тээвэр хоорондын зай болон 8-10 минутын хугацаагаа баримтлаад хөдөлдөг боловч түгжрэлээс шалтгаалан өдөртөө бөөгнөрөх асуудал үүсч байгаа” гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.