НИЙГЭМНийгэм мэдээ
АТҮТ: Энэ сарын 15-наас Улаанбаатар-Даланзадгад чиглэлд 20 цагаас нэмэлт автобус явж эхэлнэ

Авто тээврийн үндэсний төвөөс энэ сард хот хоорондын зорчих тээврийн үнийг нэмэгдүүлэхээр болсон талаар мэдээлж байсан ч одоогоор хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь тодорхойгүй хэвээр байна. Харин хүн амын нягтаршил, зорчих хөдөлгөөний эрэлтээс үүдэн арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн өдөр бүр Улаанбаатар-Даланзадгад чиглэлд 20.00 цагаас нэмэлт автобус явуулахаар болжээ.
Дээрх чиглэлд зорчих иргэдийн ачаалал ихэссэн, мөн бензин шатахууны үнэ өссөний улмаас иргэд, ААН-үүдийн хүсэлт ч ихээр ирэх болсон тул ийм шийдвэр гаргасан байна.
Одоогийн ханшаар Улаанбаатар - Даланзадгад чиглэлд том хүн 51.600 төгрөг, хүүхэд 25.800 төгрөгөөр зорчиж байгаа юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.