НИЙГЭМНийгэм мэдээ
Замын түгжрэлийг камераар харах боломжтой болжээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг open.ulaanbaatar.mn сайтаас шууд харах боломжтой болжээ. Үүнд замын хөдөлгөөний нөхцөл байдал, замын ачаалал, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн статистик, гол гудамж, замын дундаж хурд болон зорчих хугацааг харах боломжтой юм байна.
Мөн хөдөлгөөний эрчим, өмнөх өдрүүдтэй харьцуулсан мэдээлэл, цаг агаарын мэдээлэл зэргийг шууд авах боломжтой аж. Иргэд open.ulaanbaatar.mn сайтын "Traffic" хэсэгт нэвтэрч дээрх мэдээллийг харах боломжтой юм.
Иймд иргэдийг замд гарахаасаа өмнө замын хөдөлгөөний нөхцөл байдлаа шалгаж, зорчих чиглэл, хугацаагаа зөв төлөвлөхийг Замын хөдөлгөөн удирдлагын төвөөс анхаарууллаа.
Б.САНАА














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.