НИЙГЭМНийгэм мэдээ
Шатахуунд дараалж буй машинууд замын түгжрэл үүсгэж байна
Шатахуун авахаар дугаарлаж буй жолооч нар нийтийн тээврийн автобусны замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг Нийтийн тээврийн газраас уриаллаа. Учир нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25 чиглэл нэг талдаа гарч хүлээгдэл үүссэн байна.
Тодруулбал, Дарь-Эхийн ШТС-аас шатахуун авахаар дугаарласан машинууд замын хөдөлгөөнийг хааж, түгжрэл үүсгэн ачаалал эрс нэмэгдсэн аж. Улмаар Нийтийн тээврийн бодлогын газрын Тээврийн удирдлагын төвөөс зохицуулалт хийж богино эргэлтээр автобусыг эргүүлж, иргэдэд чирэгдэлгүй, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байгаа юм байна.
Б.САНАА














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗАМД түгжрэл үүсгэх байршилтай ШТС уудад бензин өгөхөө болих хэрэгтэй. ХОТЫН байрлал сайтай, түгжрэлд нөлөөлөхгүй ШТС уудаар бензинээ түгээе