Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын цохилтын улмаас Украинд 26 хүн амь үрэгджээ

Даваа гарагт /2026.11.02/ ОХУ-ын зэвсэгт хүчин Украины Запорожье мужид агаарын цохилт өгсний улмаас 26 хүн амь үрэгдсэн байна. Украины Онцгой байдлын алба мэдээлснээр амь үрэгдсэн хүмүүс дунд аврах албаны хоёр ажилтан, цагдаагийн дөрвөн алба хаагч байжээ.

Тус мужийн захирагч Игор Федоров мэдэгдэл хийхдээ “ОХУ дор хаяж есөн КАВ-3000 загварын бөмбөг харвасан” гэсэн юм. Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэл хийхдээ тус халдлагыг туйлын аймшигтай зүйл гэжээ. Түүний хэлснээр ОХУ хүмүүнлэгийн зорилгоор ашиглаж байсан сургуулийг онилсон байна. Зеленский өөрийн сошиал хуудас дээрээ мэдэгдэл оруулахдаа “Эхний бөмбөгдөлтийн дараа дор хаяж есөн бөмбөгөөр хүмүүсийн хоргодож байсан байрт цохилт өгсөн” хэмээжээ. Өнгөрсөн долоо хоногт Олешки тосгонд гал зогсоосны дараа энх тайвны хүчин чармайлтад ахиц гарна гэсэн найдвар ОХУ-ын өгсөн энэхүү цохилтын улмаас буурлаа гэж Зеленский бичсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button