Улс төрийн мэдээ
О.Номинчимэг: "Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох" өргөдлийг УИХ-ын даргад танилцуулна
2027 онд "Оюутолгой" төслөөс 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Иргэний зүгээс d.parliament цахим системээр "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл санаачилсан бөгөөд 100 мянган иргэний санал аваад буй. Иймд УИХ-аас холбогдох ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэсэн үг.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг "100 мянган иргэний санал авсан ОТ-н ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох өргөдлийн танилцуулгыг УИХ-ын даргад хүргүүлэхээр бэлтгэж байна. УИХ-ын дарга чуулганы индерээс аль байнгын хороогоор хэлэлцэхийг зарлана" хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.