Ногдол ашгийг иргэдэд тараавал талх ₮10 мянга болно гэсэн Н.Учрал Ерөнхийлөгчийг үүрэгдэхэд дуугүй толгой дохив
Ногдол ашгийг иргэдийн дансанд тараавал талх ₮10 мянга болно гэж хөмсөг зангидаж суусан Н.Учрал өнөөдөр Ерөнхийлөгчийг "Оюу толгой"-оос орж ирэх ногдол ашгийг иргэдэд дараа гэж "попроход" үг дуугүй толгой дохилоо.
Яг 12 хоногийн өмнө |2026.10.22|-ны өдрийн чуулганд Ерөнхий сайд Н.Учрал "Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгийн мөнгийг иргэдийн дансанд хийвэл талхны чинь үнэ ₮10 мянган төгрөг болно. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Иймд дулаан, цахилгааныхаа асуудлыг шийдье. Хэдий болтол иргэд "өвөл болохоор хүйтэн болдог" гээд сууж байх вэ. Энэ мөнгийг шууд тараах чинь үрэн таран байгаагийн шинж. Эрчим хүчнийхээ суурь асуудлыг шийдвэл түүнийхээ үр шимийг хүртэнэ. Уртдаа зөв бодлого гэж үзэж байгаа" хэмээж байв.
Маргааш нь |2026.10.23| Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд хуваарилах хуулийн төслөө Засгийн газар эгүүлэн татсан. Энэ үеэр тэрбээр "Ногдол ашгаар төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хуулиа татаж, "Хуримтлалын сан"-д хуримтлуулахаар боллоо. Бэлэн мөнгөөр тараахгүй.
Аль Засгийн газар Оюу толгойн ногдол ашиг авах хугацааг наашлуулсан юм бэ. Манай Засгийн газрын авч ирсэн ногдол ашгийг "Алаагүй баавгайг 10 хуваана" гэгч болгож, хэн нь ард түмэндээ илүү хайртай вэ гэх марафон болгож, танигдахааргүй болгочихсон. Зарчмын гэж нэрлэгдсэн зарчмын бус саналууд гарлаа. Хэлэлцээрийг хийж, ногдол ашиг авахаар тохиролцож, УИХ-аар албажуулах гээд явж байтал гишүүдийн зүгээс 235 санал гаргасан байгаа нь ЗГ-ын бодлоготой нийцэхгүй байна гэж үзсэн. Иймд хуулийн саналаа буцаалаа" гэж байв.
Ерөөс бэлэн мөнгөөр тараая гэсэн Ардчилсан намынхны өөдөөс "Тараахгүй, инфляц өснө, хууль өөрчлөх шаардлага үүснэ" гэж хэлж ирсэн тэр өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үүрэгдэхэд дуугүй л толгой дохиж сууна.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
О.ОНОН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.