Нийгэм мэдээ

Х.Нямбаатар: Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс бүгд орон сууцанд орж чадахгүй, яндангийн тоо нэмэгдээд байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайд энэ сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үүргийг ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ, Улаанбаатар хотын захирагчид өгсөн. Энэ үүргийн дагуу дээрх хуулийн төсөлд хэрхэн өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Анхны хэлэлцүүлэгт оруулж ирэх санал бол, 2022 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг орон нутагт, 60 хувийг улсын төсөвт төвлөрүүлэхээр зохицуулалт хийсэн. Үүнээс хойш орон нутгуудын төсвийн эрх мэдэл нэмэгдсэн. Тэгэхээр одоо Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг дагуулж ААН-ийн орлогын албан татварын 40 хувийн 20 хувийг буцаагаад улсад өгөөд, орон нутаг 20 хувиа л төвлөрүүлж авна. Харин суурин соёлын хэрэглээ үүсгэдэг НӨАТ-ынхаа 20 хувийг хот, тосгонууд төвлөрүүлж авдаг хэлбэрт шилжье гэдэг хуулийн төсөл оруулж байна. Ингэснээр хот, тосгод өөрийн орлогын татвараа төвлөрүүлж авч хот нийтийн аж ахуй, дэд бүтэц гэдэг зүйл шинээр бий болно.

Мэдээллийн технологи өндөр хөгжчихсөн, дэлхийтэй өдөр бүр мэдээлэл солилцож байгаа залуус сумын төвд амьдрахыг хүсэхгүй байна шүү дээ.

Бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд аймаг, сумын төв дэд бүтцийн нэгдсэн бодлогогүй явж ирлээ. Хог, хаягдал шатаах нэг ширхэг ч үйлдвэр аймаг, хотод алга. Хотын өнөөгийн дүр, төрхийг өөрчлөхгүйгээр бид хотын асуудлыг шийдэж чадахгүй. Мэдээллийн технологи өндөр хөгжчихсөн, дэлхийтэй өдөр бүр мэдээлэл солилцож байгаа залуус сумын төвд амьдрахыг хүсэхгүй байна шүү дээ. Тиймээс хот руу бүгд ирэх гэлгүй яах вэ. Тэгээд бүгд ухаантай, хотынхоо түгжрэл, утааг шийд гээд л. Хөдөөнөөс ирж байгаа хүмүүс бүгд орон сууцанд орж чадахгүй, яндангийн тоо нэмэгдээд байна.

Намайг гудамжаар явахаар замаа засаач гээд байгаа, мөнгө байхгүй юм чинь би яах вэ. Орлогын эх үүсвэр орж ирж байж л энэ асуудал шийдэгдэнэ шүү дээ. Байгаа мөнгөө бүгдийг нь шавхаж байгаад л метроны төслөө урагшлуулж байна. Би ажил аваад 31 хууль өөрчлүүлсэн, одоо дахиад 30 хууль өөрчлүүлж байна. Хуулийн хэрэглэгч болоод ирэхээр зовлонг нь ойлгож байна” гэлээ.

Т.НАНДИН-ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-24 17:56

Гэр хороололд ядаж амьдрах стандарт гаргаач
Стандарт ийн дагуу амьдарч чадахгүй бол гаргаач

Зочин
Зочин
2024-04-24 19:09

Кк. Аргагүй л атаман зантай нөхөр юм даа.

Зочин
Зочин
2024-04-25 06:32

Маш олон зөв санаа санаачлага гаргаж байгаад т�##�архаж бна Амжилт хүсьё

Зочин
Зочин
2024-04-25 07:59

ЕРӨӨСӨӨ НЯМКА АНДАА ЯНДАНГАА УСТГАЯАА ТУЛГАА СЭРГЭЭЖ ИЛ САЙХАН АРГАЛАА ТҮЛИЙ ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРЭЭД ХОТОД САРААС ДЭЭШ АМЬДАРНАА ГЭВЭЛ БҮРТГЭЛЖҮҮЛЭЭД ХОЁР САР ЭНЭ ТЭР БОЛБОЛ ТУХАЙН ХҮНЭЭС НЭГ ӨДРИЙГ НЬ 500000 ТӨГРӨГ МАШААНТАЙГАА ИРЭЭД ОРКДООД ЭХЭЛБЭЛ МАШИНААС НЬ ХОНОГИЙН 1 САЯЫГ АВААД ЭХЭЛЬЕЭ ТЭГЭХЭЭР НААДУУЛ ЧИНЬ ИРЭХЭЭН БОЛИОД ТЭР ХӨДӨӨНӨӨ ШЭЭС ЗААРАА ХАНХЛУУЛААД ЯВНАА ГЭЖ БОДОЖ БАЙНАА

Зочин
Зочин
2024-04-26 01:12
Reply to  Зочин

Чи хаанаас гар�##�тай шээс вэ чиний төрөл садан хир шээс заараа ханхлуулдаг биз чамааг хотоос гарахгүй байхыг чинь хахья бид монгол хүн хаана ч амьдрах эрхтэй өмхий үнэртсэн хотод чинь юунд нь дур�##�хын унсан унаагаа ч унаж чадахгүй түгжирнэ зогсоолгүй жинхэнэ м�##� чи бна

Чимгээ
Чимгээ
2024-04-25 11:09

Хөдөөнөөс ирж бгаа зарим хүмүүс хотыг бохирдуулж, ил задгай нус цэрээ хаяж, түрээсийн байрандаа бохир заваан амьдарч бна. Хотын соёл гэж �##�га болох нь

Зочин
Зочин
2024-04-25 11:54

Мөнх байхгүй юм бол худлаа ярьж попрох хэрэг юу бн Үнэн ээ хэлэл дээ. Дөнгөж 400 тирбум өнгөрсөн жил төсөвт суугаа биз дээ.

Зочин
Зочин
2024-04-25 12:11

Хөдөөнийхнийг буцаагаач ээ .хотыг ёстой үнсэн саар�##� болгож байна аа.

Зочин
Зочин
2024-04-25 13:29

Ynenii khuvitai shyy neeree

Зочин
Зочин
2024-04-25 17:46

Tarih ni tgj ih hugjuud aimag sumaa golood bga bol sumaa saihan hugjvvleechee oron nutgiin zaluusaa.

Иргэн
Иргэн
2024-04-25 19:00

Ёстой үнэн шүү...ядаж хуучин байр авах мөнгөтэй ороод ирэх л хэрэгтэй бгаам даа..яамаар ч юм бээ.в

Эрдэнэ
Эрдэнэ
2024-04-25 19:05

Зайл өөрөө

Уншигч
Уншигч
2024-04-25 19:47

ХӨДӨӨНӨӨС ИРЭГСДИЙН НҮҮДЭЛ СУУДАЛЫГ ЗОГСООВОЛ ЯАСАН ЮМ ВЭ АГААР ХӨРСНИЙ БОХИРДОЛ ХИРЭЭС ХЭТЭРЛЭЭ .

Зочин
Зочин
2024-04-25 20:43

Одоо л ойлгож байгаа Эргүү м�##� уу? Өөрөө бас өчигдөрхөн тэндээс идчихээд...

Зочин
Зочин
2024-04-25 22:19

Хуцдаг муу новш вэ. Хотын дарга мөнгөгүй гэж байхгүй Ногоон автобусны луйварчдаас мөнгөө хэзээ авах вэ. Метрогоор д�##�имдуулж сонгуулийн мөнгө цавчих байгаа биздээ.

Үүү
Үүү
2024-04-25 22:47

хонц хонцдоо дургүй хонуулсан айл 2 ууланд нь дургүй гэж нямбаатар гэж хөдөөний м�##� хөдөө сэтгэлгээтэй төлгөн коммунист.

Зочин
Зочин
2024-04-26 07:44

Ажиглаад байхад нийслэлд баригдаж байгаа орон сууцны 80, 90 орчим хувийг хөдөөнийхөн авсан байхиймаа.Хотхон дотор танилцаад ярьж байхад хөдөөнийхөн л байхийн.

Зочин
Зочин
2024-04-26 09:38

Нямбаатараа та хууль тогтоогч биш хэрэгжүүлэгч гэдгээ ойлгоогүй юм уу.юун хууль санаачилж батлуулах вэ.тэрийг чинь тусгай үүрэгтэй өөрөөр хэлбэл таны голж хаясан УИХ хийдэг ажил шүү дээ.үүргээ л гүйцэтгэ

Зочин
Зочин
2024-04-26 12:20

Хязгаар тавьсан дээр. Хотынхон гадаад орон, хөдөө зорьж хөдөөнийхөн хотод ирж хот утгаа �##�дсан. Машин нь тоос шороо жолооч дүрэм мэдэхгүй үсчин худ�##�дагч төрийн �##�баныхан хөдөөнийхнээр дүүрсэн. Гэмт хэрэг гарг�##�т хөдөө сонгуулиар хэнийг сонгохоо мэдэхгүй амьтнаас дор болсон.

Холбоотой мэдээ

Back to top button