Гадаад мэдээДЭЛХИЙ

Улс орнууд 325 сая баррель газрын тос стратегийн нөөцөөсөө гаргаад байна

Израилын хүслээр АНУ Иранд цохилт өгснөөр эхэлсэн дайны улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг нь дамждаг Ормузын хоолой хаагдсан. Үүнтэй холбогдуулан Олон улсын эрчим хүчний агентлагийн (IEA) гишүүн орнууд стратегийн нөөцөөсөө 400 сая баррель газрын тос гаргах болсон юм. Энэ нь тус агентлаг үүсгэн байгуулагдсанаас хойш үзэгдээгүй их хэмжээний газрын тосыг улс орнууд нөөцөөсөө гаргахаар тохиролцсон тохиолдол болсон.

Тэгвэл “IEA” бямба гарагт /2026.10.03/ мэдэгдсэнээр улс орнууд амласан хэмжээнээсээ 325 сая баррелийг нөөцөөсөө гаргаад байгаа аж. Үүнээс өмнө буюу баасан гарагт /2026.10.02/ Их долоон улс ирэх дөрвөн сарын хугацаанд стратегийн нөөцөөсөө 100 сая баррель газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн гаргахаар тохиролцсон гэж мэдэгджээ. Үүний эхний 20 хоногт дизель түлшийг их хэмжээгээр, яаралтай нийлүүлэхээр тохиролцсон юм. Энэхүү амлалт нь гуравдугаар сард нөөцөөсөө гаргана гэж байсан 75 сая баррель багтсан эсвэл нэмж буй дүн эсэх дээр Их долоо мэдэгдэл хийгээгүй байна.

Их долоо нөөцөөсөө газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн гаргах болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын дарамт шахалтаас үүдэлтэй юм. Трамп Израилын хүслээр дайн эхлүүлж үүний уршгаар дэлхий даяар газрын тос, түлшний үнэ өссөн. Гэвч арванэгдүгээр сард Конгрессын завсрын сонгууль болох тул үүнээс өмнө Трамп дизель түлшний үнэ буулгах хүсэлтэй байгаа. Үүнийгээ биелүүлэхийн тулд Трамп холбоотон орнуудынхаа нөөцийг гаргуулж чадлаа.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button