ОХУ Киевт үргэлжлүүлэн хүчтэй цохилт өгөх тул гадаадын дипломатуудыг хотыг орхихыг уриалав
ОХУ-ын Гадаад хэргийн яам бямба гарагт /2026.10.03/ мэдэгдэл хийхдээ Украины нийслэл Киев болон бусад хотод үргэлжлүүлэн хариу цохилт өгсөөр байх тул гадаадын иргэд болон дипломатуудыг Киевийг орхин гарахыг уриалжээ. Тус яам мэдэгдэлдээ “Украины зэвсэгт хүчнээс манай улсын энгийн иргэд болон иргэний дэд бүтцийн эсрэг явуулж буй террорист халдлагад хариу барьж, Киев болон бусад хот дахь цэргийн байгууламжуудад цохилт системтэйгээр өгч буйгаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.
Системтэй цохилт өгч байх явцад сөрөг үр дагавар гарвал хариуцлага энэхүү анхааруулгыг тухайн хүмүүс өөрсдөө бүрэн хүлээнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам нэм мэдэгдсэн байна. Сүүлийн үед ОХУ Украины нийслэлд өгөх цохилтоо эрчимжүүлж, Днепр мөрөн дээгүүрх чухал гүүрнүүдийн нэгт цохилт өгчээ. Украинд өгч буй хүчтэй цохилтуудынхаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ Украин ОХУ-д хийсэн халдлагуудынхаа хариуг хүртэж байна гэсэн юм. Талууд энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг зориудаар онилдоггүй гэх мэдэгдэл гаргадаг билээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ орос улс нутаг дэвсгэр нь багадсан биш яагаад Будапештын гэрээгээр бүрэн эрхт, тусгаар тогтносон Украин улсын эсрэг алан хядах дайн хийгээд байгаа юм бэ.
Барууны гол зорилго бол орос орныг устгах явдал Энэ зорилгоор НАТО-г зүүн зүгт тэлсэн, Үүндээ хүн төрлөхтний мөнхийн дайсан,алан хядагч нацистүүдийг ашиглаж байна Орос орон рүү барууны 62 орон бүлэглэн дайрч байна Эдийн засгийг нь сүйрүүлэхийн тулд асар хүчтэй хориг олон удаа тавьж байна,Оросууд эх орон, ард иргэд, тусгаар тогтнолоо хамгаалж тэмцэж байна, Монголд орос хятадыг үзэн ядагч барууны тавиул, агентууд олон бий, Тэд улс орноо хоёр хөршийн эсрэг босгож яг Украин шиг сүйрүүлэх зорилготой
Оросын удирдагч нь КГБ-гийн цөөвөр чоно учраас фашист араншингаа гаргаж бгаа хэрэг.
КГБ-гийн номлолд ямар ч хүнлэг чанар бхгүй, фашизм- коммунизм хоёр бол нэг зоосны хоёр тал юмаа !
Фашист бандерын дэглэм сүйрч бнаа шангаа хатуу амсах ёстой
Чухамаа чухам. Алуурчин иваны ял улам л хүндрээд бн даа. Настай амьтан яанаа зайлуул. Хөгшрөөд бүүүр хэрэг алга чааваас. Цаазаар авхуулчихгүй шиг мөрөөрөө хурдан явчвал амар юм даа тиймээээ