Гадаад мэдээДЭЛХИЙ

Криста Пайкийг цаазаар авах оролдлого бүтэлгүйтсэний дараа Теннессигийн засан хүмүүжүүлэх газрын дарга огцорлоо

АНУ-ын орчин үеийн түүхэнд ялын дээд хэмжээг хамгийн залуудаа сонссон эмэгтэй КристаПайкийг цаазаар авах оролдлого бүтэлгүйтэж, тэрбээр эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаа. Түүнд Теннессигийн мужийн Ривербэнд чанга дэглэмтэй хорих анга нэг тун пентобарбитал тарих ёстой байсан ч үйлчлээгүй тул хоёр дахь тунг тарьсан юм. Шүүхийн баримт бичгээс харвал судсаар пентобарбитал тарих уян зүү тавих оролдлого бүтэлгүйтсэний улмаас түүний хоёр гар хавдаж, түлэгдэн, цэврүүтсэн байна. Пентобарбитал нь маш шүлтлэг, идэмхий бодис юм.

Уг явдлын дараа Теннесси мужийн Засан хүмүүжүүлэх газрын дарга Фрэнк Страда ажлаа хүлээлгэн өгнө гэдээ мэдэгджээ. Энэ жил тус мужийн Засан хүмүүжүүлэх газар хоёр удаа цаазаар авах оролдлогыг амжилтгүй явуулсан тул Теннессигийн захирагч Билл Ли энэ он дуустал цаазар авах ял гүйцэтгэхийг хойшлуулсан байна. Мөн захирагч Кристаг цаазаар авах ялыг гүйцэтгэх оролдлогыг хараат бус мөрдөн байцаагчаар шалгуулах тушаал гаргажээ.

Одоо 50 настай Криста 1995 онд 18 настай байхдаа 17 настай найз залуутайгаа хамт ангийнхаа найз болох 19 настай Коллин Слэммэрийг хэрцгийгээр хөнөөжээ. Энэхүү хэргийн хэрцгий байдал болон хэрэгт холбогдогчдын нас, хохирогчийн бие дээр сатаны тэмдэг сийлсэн байсан нь олныг цочирдуулж, анхаарал ихэд татах шалтгаан болсон байдаг.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button