Гадаад мэдээДЭЛХИЙ

Цаазаар авах оролдлогоос амьд үлдсэн Криста Пайк ухаангүй, амьсгалын аппаратанд холбоотой байна

АНУ-ын Теннесси муж хүн амины хэрэгтэн Криста Пайкийг үхэлд хүргэх тун бүхий тариагаар цаазаар авах ял гүйцэтгэх гэж оролдсон нь бүтэлгүйтсэн юм. Кристагийн өмгөөлөгч нар баасан гарагт /2026.10.02/ мэдэгдэл хийхдээ үүний улмаас тэр эмнэлэгт хүргэгдэн, ухаангүй байгаа тул амьсгалын аппаратад холбосон гэжээ.

Эмнэлгийн ажилтнууд Кристад тарьсан пентобарбиталыг биеэс нь гадагшлуулахаар ажиллаж байгаа юм. Теннесси мужийн Нэшвилл хотын Ривербэнд чанга дэглэмтэй хорих анги түүнд пентобарбиталыг судсаар хоёр тун тарьжээ. Шүүхийн баримт бичгээс харвал судсаар пентобарбитал тарих уян зүү тавих оролдлого бүтэлгүйтсэний улмаас түүний хоёр гар хавдаж, түлэгдэн, цэврүүтсэн байна. Тус бодис нь маш шүлтлэг, идэмхий чанартай юм.

Кристагийн өмгөөлөгч нар Теннесси мужийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхыг эмч нарын өгсөн анхааруулгыг үл тоомсорлосон гэж буруутгажээ. Кристагийн судас нарийн, цус бүлэгнэх эмгэгтэй тул уян зүү тавихад хүндрэлтэй байх болно гэж эмч нар анхааруулж байсан аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button