ОХУ-ын ерөнхий сайд асан: Путин Украины тал дээр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна
ОХУ-ын Ерөнхий сайд асан Михаил Касьянов “AFP” агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын эдийн засгийн хүндрэл даамжирч, энгийн иргэд болон элитүүд дунд сэтгэл хангалуун бус байдал нэмэгдэж байгаа ч Ерөнхийлөгч Владимир Путин Украины дайныг зогсоох хэлэлцээ хийхэд бэлэн бус байгаа гэжээ. Путин 2022 онд Украин руу довтолсноороо алдаа гаргасан гэдгээ ойлгож байгаа гэж бодож Касьянов буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр 2000-2004 оны хооронд ОХУ-ын ерөнхий сайдаар ажилласан билээ.
Касьянов “AFP” агентлагтай ярилцахдаа Украины дайны тухайд “Тэр алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Украин сул дорой гэж тагнуулын албаныхан нь мэдээлсэнд тэр итгэж шийдвэр гаргасан” гэжээ. Тэрбээр мөн ирэх жилийн дотор Украины дайныг дуусна гэж бодохгүй байгаагаа илэрхийлсэн байна. Касьянов “Путин мэдээж баяртай байгаа. Ямар ч буулт хийлгүйгээр дайныг үргэлжлүүлж чадна гэж тэр итгэж байна. Мөн Украины эсрэг урт хугацааны дайнд ялж байна гэж Путин бодож байгаа” гэсэн юм.
Эх сурвалж Japan Today













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тийм шүү үнэнийг хэлжээ. Одоо алуулнаа яанаа
Барууны гол зорилго бол эхлээд орос дараа нь хятадыг сөгдүүлж,дэлхийд дангаараа ноён суух,колоны системийг сэргээх,бусдыг шулж мөлжиж амьдрах явдал,В,Путин бол ардчилагч гэх бүлэг луйварчдын сүйрүүлсэн эх орноо богино хугацаанд сэргээн босгож хүчирхэгжүүлсэн агуу эх оронч хүн , Пүтин болон түүний намыг оросын бүх иргэд дэмжиж байна, Бодлого нь зөв гэдгийг саяхан явуулсан ДҮМ-ын сонгууль ил тод харууллаа, М,Касьянов бол урвагч, Түүнд эх орон байхгүй
Путиныг үхэхээс өмнө Орос орон сөнөх вий дээ ?!
Михаил Касьянов их буянтай хүн шүү. Биднийг оросын их өрнөөс салгаж өгсөн дөө. 250 сая доллараар тэр их өрнөөс салж билээ бурхан минь.