ОХУ цөмийн зэвсэг ашиглахад бэлэн гэж НАТО-д анхааруулав
Украины дайн эхэлснээс хойш ОХУ болон Европын орнуудын харилцаа эрс дордсон. Тэгвэл ОХУ НАТО-д анхааруулга өгөхдөө Калининградыг тусгаарлах, бүслэх оролдлого хийвэл цөмийн зэвсэг ашиглах хүртэл арга хэмжээ авахад бэлэн гэжээ. Балтын тэнгисийн эрэгт орших Калининград Польш болон Литвийн дунд оршдог ОХУ-ын газар нутаг юм.
ОХУ-аас НАТО-д илгээсэн анхааруулгын бичгийг “Reuters” агентлагт олч авчээ. Тэрхүү бичиг дээр Москва НАТО-г аюултай, бодлогогүй зам руу орж байна гэж буруутгасан байна. Ийм бодлогогүй зам руу орсоор зэвсэгт мөргөлдөөн гарах өндөр эрсдэлтэй гэж Оросын тал үзэж байгаа аж. Ямар нэгэн мөргөлдөөн эхэлсэн тохиолдолд НАТО-гийн гишүүн орнууд дахь шийдвэр гаргах төвүүдэд ОХУ шууд цохилт өгөх боломжтой гэж анхааруулжээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийхдээ НАТО Калининград руу халдвал боломжит бүх зэвсгээ ашиглан хариу барина гэсэн байна. Калининградад жилийн турш ашиглаж болох ОХУ-ын цорын ганц боомт байдаг. Мөн НАТО-гийн бэхлэлтийн ард байрладаг стратегийн ач холбогдол бүхий нутаг тул ОХУ-ын хувьд их чухал юм.
Москвагийн энэхүү анхааруулга тус улсын Калининградтай холбоотой түгшүүр улам нэмэгдэж байгааг харуулав. Орос улс НАТО-гийн зүгээс тус бүс нутагт учруулж буй эрсдэл улам нэмэгдэж байна гэж үзэж байгаа аж.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова яамны цахим хуудсанд нийтэлсэн тайлбартаа НАТО-гийн орнуудын өндөр албан тушаалтнуудын мэдэгдлүүдийг иш татжээ. Тэдгээр өндөр албан тушаалтнуудын мэдэгдэл Оросыг үзсэн байдал болон Москватай дайн хийхэд бэлэн байгааг харуулж байна гэж Захарова мэдэгдсэн байна.
Захарова “Эдгээр хүмүүсийг бодит нөхцөл байдлыг ойлгодог болгох хэрэгтэй. Энэ анхааруулгыг хэнд зориулж байгааг тэд ойлгож, сонсоно гэж найдаж байна. Хэрэв Европ ОХУ руу халдвал огт өөр төрлийн дайн үүсэх болно. Маш богино дайн болно” гэж бичжээ.

Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте нэгэн батлан хамгаалахын уулзалтад оролцохдоо ОХУ-ын анхааруулгад хариу өгсөн гэсэн байна. Тэрбээр энэ талаар мэдэгдэл хийхдээ “Бид бол хамгаалалтын шинжтэй холбоо. Цөмийн зэвсгээр сүрдүүлэхээ зогсоо. Ингэж сүрдүүлэх нь огт шаардлагагүйгээс гадна нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тус болохгүй” гэжээ. НАТО хариу өгөхдөө тус холбооны аливаа сургуулилт, үйл ажиллагаа ОХУ-ын нутаг дэвсгэрт заналхийлэл учруулахгүй гэсэн байна.
Сүүлийн үед Балтын орнууд болон Польш ОХУ холимог хорлон сүйтгэх ажиллагаагаа эрчимжүүлж байна гэж мэдэгдэх болсон. Үүнтэй холбогдуулан ОХУ цөмийн зэвсэг Балтын орнуудын эсрэг ашиглах бодит эрсдэл бий болсон талаар Рюттегээс асуухад тэр “Үгүй, тийм зүйл байхгүй” гэж хариулсан байна. Рютте нэмж хэлэхдээ “Путин НАТО-г хэзээ ч ялж чадахгүй гэдгээ мэдэж байгаа. Тиймээс би үүнийг тийм ч ноцтойгоор хүлээж аваагүй” гэжээ.
Алдаж тооцоолох эрсдэл нэмэгдсэн
Зарим шинжээч Европ, ОХУ энэ хурцадмал байдалд алдаж тооцоолох эрсдэл нэмэгдсэн гэж үзэж байна. Вена хотод төвтэй цөмийн зэвсгийн шинжээч, ОХУ-ын дипломат алба хашиж байсан Николай Соковын үзэж буйгаар, барууны орнууд Москватай шууд сөргөлдөлгүйгээр Украинд үзүүлж буй дэмжлэгээ нэмэгдүүлэхэд улам бүр хүндрэлтэй болж байгаа аж.
Түүний хэлснээр, ОХУ ингэж анхааруулга өгсөн нь Кремльд хатуу байр суурьтай албан тушаалтнуудын нөлөө нэмэгдсэнийг харуулж байж магадгүй байна. Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлэх, ОХУ-д шинээр хориг тавих, Оросын хөлөг онгоцыг саатуулах, Калининградын ойролцоо цэргийн сургуулилт болон тагнуулын нислэг тогтмол явуулах зэрэг арга хэмжээ авч байгаа.
Ийм нөхцөлд алдаж тооцоолох эрсдэл нэмэгдсэн талаар Соков ярихдаа “НАТО цаашид илүү олон арга хэмжээ авна гэж ОХУ үзэж байна. Жишээлбэл Балтын тэнгисийг хаах оролдлого хийж магадгүй. Европ энэ нь дайны босгоос арай доогуур гэж үзэж байж болох ч Оросын хувьд илт дайн болно. Тиймээс хоёр тал нөхцөл байдлыг буруу тооцоолох эрсдэлтэй гэж би харж байна” гэжээ.
Тэр Орос, Европ хоёр мөргөлдөөн рүү чиглэсэн замаар явж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, хоёр тал нөхцөл байдлыг маш болгоомжтой тооцож, үйлдэл хийх шаардлага гараад байгаа юм.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаан Оросын КГБ-гийн нохой бөөс Дэлхийг сүйрүүлж чхдна шүү ! Яагаад гэвэл үзэл баримтлал, философийнх нь мөн чанар тийм харгис юм !!!
Европ үхэл сэхлийн зааг дээр байна, Оросын гүн рүү дроноор харваж ,калининград рүү дайран зэргээр өнөөгийн сөргөлдөөнийг хурцатгах нь үхлээ ойртуулсан хэрэг болно,, Орешник ,Кинжал зэрэг дуунаас10 дахин хурдан, европын аль ч цэгт 7-15 минутын дотор цохилт өгөх чадвартай, цөмийн цэнэгт хошуу тээх пуужинг цэнэггүй удаа дараа харваж аюул ямар ойр байгааг анхаарууллаа, Нэг пуужин 36 байг зэрэг онож устгах чадвартай,Ийм пуужинг зогсоож зэвсэг барууны аль ч оронд байхгүй,Үхлээ эрсэн хулгана муурын сүүлээр оролдов гэгч болох бий дээ
Чи хуучин социализмын үеийн ойл голтоосоо огт салаж чадаагүй яваа лүд бна, одоо байдал шал өөр болс он ш дээ, хө !
СССР-ийн үед үйлдвэрлэсэн цөмийн цэнэгүүдийг байнга шинэчилж байх ёстой боловч согтуу Елцины үед бүрэн орхигдуулсан, Путин гарч ирээд тэрийг анхаарах манатай Чеченьтэй байлдаад Украин руу довтлоод анхаараагүй, хааяа сүрдүүлэхээс цаашгүй, яг одоо цөийн цэнэгт пуужингаа гаргаад кноп дарахад ажиллахгүй гэж баруунд зугтаж гарсан ОХУ-ын нууц албаны нэг ажилтан ярьсан байдаг!!! Хүйтэн дайны үед барууныхан СССР-ийн цөмийн зэвсгээс үхтлээ айдаг байсныг ашиглан одоо Путин "ална шүү" гэдэг шиг хааяа айлгах хэрэгсэл л болгож байгаа төдий юм!!!
Монголын толгой хоосон ,хэт туйлширсан зарим архичидын байнга ярьдаг бусдыг гүтгэдэг үг,
Буруу товч дараад өөр дээрээ унгаачих бий дээ чааваас. хэзээ хэзээгүй шоронд явах гэж байгаа настай алуурчин шүү
Дайн дэлхийг сүйтгэнэ гэдгийг хаана хаанаа ойлгох цаг болсон!