Дөрвөн метрээр хэтрүүлэн “Төмбийлгөсөн” хашааг татуулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн.
Үүний дагуу өнөөдөр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба хамтран эзэмшигчид нь шаардлага хүргүүлэн кадастрын зургийн дагуу хэтрүүлэн барьсан хашааг татуулах ажлыг эхлүүлжээ.

Тухайн хашаа нь иргэн н.Цогнямийн эзэмшлийн газар бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/787 тоот захирамжтай 15669 ам дөрвөлжин хэмжээтэй газар аж. Улмаар барилга барих зорилгоор хашаа хатгахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ уртааш 145м, 4м өргөн зайд хэтрүүлэн хашаалсан байжээ.
Уг зөрчлийг арилгуулж, хашааг нь татуулах ажлыг зохион байгуулж байна. Тухайн хашааг татуулж, чөлөөлснөөр тухайн байршилд зам тавих боломж бүрдэх бөгөөд замын зураг бэлэн болсон гэдгийг Нийслэлийн замын хөгжлийн газраас мэдэгдлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Торгууль төлүүл хот мөнгөгүй гээ биздээ
МАНАЙ НЯМБААТАР БОЛ ХАШАА ХОРОО ГАЗРЫН НАЙМААГ БОЛ ҮНЭНДЭЭ ХИАРУУЛЖ БАЙНА ШҮҮ ЭНЭ ОЛОН ЖИЛ ХААГУУР ЯВСАН ХҮН БЭ? АМЖИЛТ ТЭГЭЭД БИТГИЙ БУРУУ ТИЙШЭЭ ХАЗАЙГААД ГАГНУУР АВАХГҮЙ ГАЗРААРАА ХАНЗРААД ЯВЧИХААРАЙ ЧАМАЙГ ХОТЫН ДАРГАА САЙН ХИЙВЭЛ ИРЭЭДҮЙД ЭНЭ УЛСЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ ГЭЖ БИ БОДОЖ БАЙНА ОДОО ХОТОД БАРИЛГА БАРИХ НЭГ Ч ЗӨВШӨӨРӨЛ БҮҮ ОЛГО ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫГ БАГАНУУР ЭРДЭНЭТ ДАРХАНД ТАРААН БАЙРЛУУЛ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БАГА ДУНД СУРГУУЛИУДЫГ ХАА БҮХ ЯАМ ТАМГЫН ГАЗРУУДДАА ҮҮРЭГ ӨГӨӨД ХОТООС ГАРГА ЯАЖ ГЭЖ АСУУГААД БАЙГААМУ ВОГАНЧИК Л ӨГЧИХ ТЭГЭЭД Л ХӨРӨНГИЙГ НЬ ШИЙДЭЭД ӨГЧИХ ЭНЭ ШАВААРАЛДСАН ХОТЫГ ИНГЭЖ Л ЦЭГЦЛЭЕ ДА ХҮРЭЭГ ББҮР ХОЛ ХӨШИГТИЙН ХӨНДИЙ РҮҮ ХӨӨЧИХ 100 АЙЛЫГ БАС ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТОГТМОЛ ГЭДЭГ ХҮНИЙ ЭЗЭМШИЛД БАЙДАГ ХҮЧИТ ШОНХОР ГЭДЭГ ТАВАН ХОШУУ МАЛЫН СҮНСЭЭР ДҮҮРСЭН МУУ ЁРЫН ЗАХЫГ БАС ХОТООС ХӨӨЖ ГАРГААД ТӨВ АЙМГИЙН АТАР ХАВЬЦАА НӨГӨӨ ХЭСГИЙГ НЬ ЭРДЭНЭ СУМЫН ХАВЬД ЦӨЛЧИХӨӨ БИ ОДОО ТА НАРЫН АЖЛЫГ ЗААХ НЬ ХААШАА ЮМ МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙ ЮМАА ИРЭЭД АСУУЛДАА НЭРЭЛХЭХ ХЭРЭГГҮЙ БИ ЗААГААД ЗӨВЛӨӨД Л ӨГЬЕ ГЭЖИЙШТ
Хашаагаа бүгдэд татуулаад ээ ! . Зарим татахгүй буулгахгүй бна . Коммунист Төлөг хууль , журмаа бүгдэд ижил үйлчилдэг болго ! . чадахгүй бол �######�аад өгөөч .
Төмбийлгөөд байхдаа яахав дээ.Шунаж сунгасан хашаа гэж болмоор