Нийгэм мэдээ

АНУ дахь монгол багачууд ардын бүжгээр уралдаж, олон улсад ёс заншлаа түгээлээ

АНУ дахь Монголын “Гэр” хүүхдийн төв, “Би Монгол” сургуулийн 15 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  МУК-тай хамтран, хилийн чанад дахь хүүхдүүдийн дунд “Бүжье” монгол бүжгийн уралдааныг зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээ нь гоцлол болон цөөхүүл бүжгийн төрлөөр 6-11 нас, 12-17 насны ангилалаар зохион байгуулагдлаа. Тэмцээний нэгдүгээр шатыг өнгөрөгч нэгдүгээр сард цахимаар явуулж шалгарсан хүүхдүүдийн дунд хоёр, гуравдугаар шатны шалгаруулалтыг Оакланд хотод энэ сарын 20, 21-нд хийсэн байна.

Монгол бий биелгээг уламжлуулах, олон улсад сурталчлах зорилготой энэ тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтыг хийхийн тулд фэйсбүкээр хандив цуглуулжээ. Нийт 3000 доллар босгох зорилготой хандивт 53 хүн нэгдэж 3117 доллар цугларсан байна. Тэмцээний сүүлийн шатанд Виржиниа, Мэрилэнд, Илинойс, Калифорни мужийн хотуудаас багачууд ирж оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-26 16:13

Gantsaaraa yos zanshiltai yum shig aashlahaa bolioroi

хүннү
хүннү
2024-04-26 19:36
Reply to  Зочин

б�##�айр, чамд ямар хамаатай юм? энэ манай асуудад, монголчуудын асууд�##�.

Зочин
Зочин
2024-04-26 16:17
Reply to  Зочин

ТЭНЭГТ, БУСДЫГ НЬ ХОРИОГҮЙ БИЗ ДЭЭ!

Холбоотой мэдээ

Back to top button