Нийгмийн

“Гудамж” төсөл Улаанбаатарт эргэн ирлээ

Энэ оны аравдугаар сард болох Орон нутгийн сонгуульд оролцох Нийслэлийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар Архитектор, Хот төлөвлөлтийн ухааны доктор Б.Батболд томилогдож мөрийн хөтөлбөр боловсруулах ажилдаа оржээ.

Доктор Б.Батболд нь 2013-2018 оны хооронд Улаанбаатар хот, 21 аймгийн төвд хэрэгжсэн “Гудамж” төслийн нэгжийн захирал, Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Монгол Улсын Засгийн газраас 2013 онд Гудамж төслийг байгуулан, бүтээн байгуулалтын ажилд зориулж Чингис бондын 13% болох 200 сая ам. долларыг хувиарлаж Хөгжлийн банкинд байршуулж байсан түүхтэй билээ.

Г.ОДГАРАГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-26 20:27

Мундаг

Иргэн
Иргэн
2024-04-26 22:46

Худ�##�аа даа өмнө нь бас гэр хорооллыг орон сууц болгоно гээд хулхидаж билээ

Back to top button