Т.Батцогт: Нэр дэвшүүлэлтэд Х.Баттулга яаж нөлөөлөх юм бэ

2024 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн Ардчилсан нам НИТХ-ын 45 мандатаас ердөө тавыг л авсан. Иймд тус намын шат шатны удирдлагууд хариуцлагаа хүлээж, ажлаа хүлээлгэн өгөх учиртай. Энэхүү үйл явц намынх нь дотоод дүрэм журмын дагуу өрнөх бөгөөд Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогттой цөөн хором ярилцлаа.
-Орон нутгийн сонгуулийн ялагдлын дараа та Нийслэлийн АН-ын даргын суудлаа өгөхөө мэдэгдсэн. Дарга нараа солих үйл явц хэдийн яригдаад эхэлчихсэн байх. Одоо ямар шатандаа яваа бол?
-Ардчилсан намын үндсэн дүрэмд бий. "Шат шатны сонгуулиудад оролцоод олонхын суудал авч чадаагүй, ялагдсан тохиолдолд хариуцлага хүлээнэ" гэсэн байдаг. Энэ бол аймаг, дүүрэг, нийслэл, тэр битгий хэл төв намтай шууд холбоотой. Иймд намынхаа дүрмийн дагуу л асуудалд хандана даа.
-УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар орон нутгийн сонгуулийн тайлангаа танилцуулсан уу?
-Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан дээр орон нутгийн сонгуультай холбоотой асуудал хэлэлцэнэ гэсний дагуу тайлангаа тавих гээд хүрээд ирсэн. Хойшлуулчих шиг боллоо, хэлэлцсэнгүй.
-Таны тайланг ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар сонсохоор товлов уу?
-Тайлангаа танилцуулахад бэлэн болгочхоод явж байна. Хэзээ ч танилцсан нээлттэй. Ямартай ч намын хорооны сонгуульт гишүүдэд танилцуулах ёстой.
-Хариуцлагаа үүрэх үү?
-Миний хувьд намаа ялагдуулсан учир ёс зүйтэйгээр, хариуцлагатайгаар, хариуцлагаа үүрэхэд бэлэн байна. Гэхдээ ганцаараа үүрэхгүй ээ. Хариуцлага алдсан дарга нар бий. Хамт хариуцлагаа хүлээгээд дараагийн хүмүүстээ боломж олгох ёстой.
-Орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэлтийг нийслэлийн намын хорооны 225 хүн шийдсэн. Х.Баттулга нөлөөлөөгүй-

-НИТХ-ын сонгуулийн 50 хувьд нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүмүүсийг нэр дэвшүүллээ гэдэг шүүмжлэлийн гал тань руу чиглэсэн. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Сонгуулийн нэр дэвшүүлэлтийг ганцхан хүн шийддэггүй юм. Ялангуяа Ардчилсан намын хувьд. НИТХ-д 44 хүн нэр дэвшсэн. Нэр дэвшсэн хүмүүсийн нэрийг нийслэлийн намын хорооны 225 гишүүн баталгаажуулдаг. Эдгээр 225 гишүүн жил бүр татвар төлдөг, нийслэлийн АН-ын сонгуульт гишүүд. Тэрнээс биш хэн нэгэн дарга, Т.Батцогт эсвэл Л.Гантөмөр ганцаараа нэр дэвшүүлэлтийг шийдэхгүй ээ. Тийм боломж ч байхгүй.
-УИХ-ын гишүүн Х.Баттулгын зүгээс нэр дэвшүүлэлтэд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй гэж үү?
-Нөлөөлөөгүй шүү дээ. Яаж нөлөөлөх юм. Тэр хүн нийслэлийн намын хорооны гишүүн биш. Дахин хэлье. Орон нутгийн сонгуулийн нэр дэвшүүлэлтийг нийслэлийн намын хорооны 225 хүн шийдсэн.
-Гэхдээ нэр дэвшүүлэлт сул байснаас танай нам ялагдал хүлээсэн гэдэгтэй санал нийлэх үү?
-Хэн тэгж яриад байгаа юм бэ. Олон нийтийн биш ганц нэг хүний амнаас гарч байгаа үг байх. Бүгд л сайн өрсөлдсөн. Та нар манай нэр дэвшигчдийн авсан саналыг хараарай. Харин ч том мөнгөний эсрэг, төрийн эсрэг энэ түвшинд өрсөлдсөн нь чамлахааргүй амжилт гэж бодож байгаа. Нэр дэвшигчдийг голоод байх шиг байна. Яг хэнийг нь голоод байгаа юм. Хэл. Тэгэх юм бол тэр хүний боловсрол, мэдлэг, ажлын туршлага, ямар шалгууруудыг даваад нэр дэвших болсон зэргийг нь би хэлье. Тэгэхгүйгээр ерөнхий байдлаар муу нэр дэвшилттэй байсан гэж ярьж болохгүй байх.
-Ч.Лодойсамбуу намын дүрэм, журам сайн мэдэхгүй байж магадгүй. УИХ-ын гишүүн болонгуутаа "Би нийслэлийн АН-ын дарга болно, нам удирдана" гэдэг зүйл байдаггүй юм-

-Таны хувьд "Нийслэлийн намын даргын суудлыг хэн хүссэнд нь өгөхгүй" гэдгээ хэлсэн. Намын гишүүн Ч.Лодойсамбууг хэлж байна гэх ойлгоцгоосон. Тухайн хүн ч тайлбараа хийсэн.
-Хувь гишүүд хувийн үзэл бодол, байр суурийг илэрхийлж байх шиг байна лээ. Тэр хүний л байр суурь. АН өөрийн гэсэн дүрэмтэй. Аймаг, дүүрэг, нийслэл, төв намын дарга тухайн сонгуульт гишүүдийнхээ дунд өрсөлдөөд олонхын санал авсан нь ирэх жилүүдэд намаа удирдана. Тэрнээс биш хэн дуртай нь "Би наад намын даргын ажлыг хийе л дээ" гээд авчихдаг зүйл биш. Ардчилсан зарчмаар өрсөлдөөн явагдаж, ардчилсан зарчмаар сонгогдоно л гэсэн үг.
-Гэхдээ сонгуулийн өмнө "Нийслэлийн АН-ыг удирдъя. Мэддэг чаддагаараа тус нэмэр болъё" гэдэг санал тавьж, ийм яриа та хоёрын дунд өрнөсөн юм билээ шүү дээ. Гадагшаа л задраагүй болохоос?
-Ч.Лодойсамбуу Ардчилсан намын гишүүн болоод, парламентад сонгогдсон. Намын дотоод дүрэм, журмыг нарийн сайн мэдэхгүй байж магадгүй. Хэн нэгэн хүн УИХ-ын гишүүн болонгуутаа "Би нийслэлийн АН-ын дарга болно, нам удирдана" гэдэг зүйл байдаггүй юм. Үүнийг л би тайлбарлаж хэлсэн. АН Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, өөрийн гэсэн дүрэмтэй. Дүрмийнхээ дагуу л асуудлуудаа хэлэлцэнэ. Үүний дагуу бол хэн дарга болох нь нээлттэй шүү дээ. Хамгийн гол нь сонгууль гишүүдийнхээ олонхын саналыг авсан байх ёстой.
-АН-ын бүлэг автозамтай холбоотой хийсэн ажлуудын тайлан мэдээллийг сонсох сонсгол зохион байгуулна-

-Өнгөрсөн дөрвөн жил та НИТХ-д сөрөг хүчний хувьд дуу хоолойгоо илэрхийлж байсан. Энэ удаа танай намаас бүлэг байгуулах хэмжээнд хараахан хүрсэнгүй. Хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-2022 оны НИТХ-ын журмаар "Гурваас дээш төлөөлөгчтэй бол бүлэг байгуулна" гэсэн байдаг. Тэгэхээр энэ удаад таван төлөөлөгчтэй тул бүлэг байгуулах хэмжээнд хүрчихсэн гэсэн үг. Нэгэнт цөөнх болсон тул сөрөг хүчний дуу хоолой болно. Хяналтаа тавина. Иргэдийн дуу хоолой болж ажиллана. Татвар төлөгчдийн төлж буй мөнгө хэр үр дүнтэй зарцуулагдаж байгаа юм. Төрийн байгууллага нь хэлсэндээ хүрээд ажлаа хийж чадаж байна уу. Асуудал олон бий.
-Сүүлийн арван жил хийгдээгүй зам засвар, шинэчлэлийн ажил нийслэлд өрнөж байна. Хот бонд босгож, энэхүү бүтээн байгуулалтаа өрнүүлж байгаа. Сөрөг хүчний хувиар танай намынхан хяналт тавьж, анхаарч амжив уу?
-Ирэх лхагва гарагт /2024.10.23/ АН-ын бүлэг автозамтай холбоотой хийсэн ажлуудын тайлан мэдээллийг сонсох сонсгол зохион байгуулна. Тэрхүү сонсголд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид нээлттэй оролцоорой. Хамтдаа ямар компани, хэдэн төгрөгөөр хэчнээн километрийн урттай замын ажил гүйцэтгэж байна вэ. Энэ мэтчилэн мэдээллийг авах болно. Та бүхэн ирж оролцоорой.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Батцогт үйлийн үргүй, усан тэнэг новш юмаа ! Баттулга яаж нөлөөлөхийн бэ гэнүү ? Ийм юмны учрыг үнэхээр олохгүй бгаа хүн бол яааг тэнэг л байж таарна, эсвэл Баттулгадаа а луулахаас айгаад чацгаа хавчаад чааж бгаа амьтан бна.Энүүнд боловсрол мэдлэг ч �##�га ардчиллын байтугай ямар нэг үзэл санаа ч а лга !
Ердөө л мөнгөний мөрөөдөл, эрх мэдлийн хүслийн хүүдий л юм бна доо. Мөрөөрөө �######�оо унжуулаад АН-аас арилж үз дээ, хө !!!
ЯАААГ ҮНЭН . БРАВОО
usand teneg amitand ym yriad tsagiin garz bish uu ? hezee ch unen yrihgui !
Өө хө хө хө, энэ блай чинь ёстой шаа л боловсролгүй нойлын ногоон тэг бна ш дээ, тэр ярьсан хэлсэн нь ямар ч утга авцлдаагүй, логик гарг�##�агаа үндэслэлгүй хачин юм, 4 жил яаж сууд�##� бөглөхийм бол оо ? Нөгөө Архангайн сарлагчин Мөнхбат УИХ-аас гараад явсан шиг хаяад арилсан нь дээр юм байна доо !
Өөрөө огцор л доо, бусадтай барьца�##�. Хогийн гар юмаа
Дэвшүүлсэн хүмүүсийнхээ хэн хэн гэдгийг ч мэдэхгүй байсан нөхөр байна.
Бүх хүнд илэрхий, нотлогоо шаардахгүй үнэн зүйлийг мэдэхгүй дүр эсгэсэн, ардчиллын баг өмссөн ардчил лын дайсан энэ мэт юмнаас АН с�##�аж хагацах л хэрэг тэй юмдаа !!!
Хаха үнэн тэнэг гар. Нямбаатарт женко-н лайфчид гээд цоллуулж бсан. нэр дэвшүүлэлтийг өөрөө женкотой хийчихээд бу�####�д бурууг нялзаах санаатай
ЯАХ ГЭЭД БАЙГААН ТААНУУД МАНАЙ БАТЦОГТЫГ ЯАЦАН ГЭЭД ИНГЭЭД БАЙГААН САЙХАН ХИАРЛАА УНАЛАА НАВСАЙТАЛ НАМ ТАВУИЛЛАА ӨӨР ЯАЛГАХ ГЭСИЙН ТА НАРЫН ХҮССЭНЭЭР СОНГУУЛЬД НАМАА УДИРДАЖ ТУГАА ӨРГӨН ГҮЙЖ ЯВААД АСАР ИХ ЭРХ МЭДЭЛ МӨНГӨНИЙ ӨМНӨ СӨХРӨН УНАЖ ӨМДӨНДӨӨ ӨТГӨН ШИНГЭНЭЭ ГАРГАЧИХЛАА ӨӨР ЮУ ХҮСЭЭВ БОЛОО ЮМ БИШҮҮ? НЭР ТӨРӨХӨД ЦААСАН ДЭЭР ТӨГСӨХӨД ЧУЛУУН ДЭЭР БИЧИГДМОЙ ХАРИН Ч БАЯР ХҮРГЭХ ЁСТОЙ БИШ ҮҮ? БАТТУЛГЫН САНААРХЛЫГ БУЛШЛААД ӨГЧИХДӨӨ.ОДОО АУГАА ИХ ТОМ ҮЙЛИЙГ БҮТЭЭСЭН ЭРХЭМСЭГ НОЁНТОН БАТЦОГТЫГ МАН д ГИШҮҮНЭЭР БҮРТГЭЖ БЯЛУУ ӨГӨХ ЁСТОЙ БИШ ҮҮ?
Тэр нүүр царай, нүд нтр нь.....үнэн тэнэг эр юмаа !