Эдийн засгийн уул уурхай

ОТ, далд уурхай: Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл эхэлж, туузан дамжуурга дуусах дөхжээ

"Оюу толгой" ХХК-иас нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулав.

Тайлангаас гүний уурхайн бүтээн байгуулалтын явцтай холбоотой хэсгүүдийг түүвэрлэлээ.

Ингэхэд, гүний уурхайгаас олборлолт хийж эхэлсний нэг жилийн ой гуравдугаар сарын 13-нд тохиожээ.

Амжилттай хийгдсэн бүтээн байгуулалтуудаас дурдвал, агааржуулалтын "Босоо ам 4"-ийг амжилттай дуусгасан байна.

Туузан дамжуурга 94 орчим хувийн гүйцэтгэлтэй

Түүнчлэн "Гүний уурхайн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд энэ
улиралд 13 хүдэр булгуурыг тэсэллээ. Улмаар Панел 0 олборлолтын түвшингийн
нийт хүдэр буулгуурын тоо 99 боллоо.

Хүдрийн биетийг гүний уурхайгаас газрын гадарга руу тээвэрлэх туузан дамжуургын
ажил үргэлжилж байгаа ба нэгдүгээр улирлын эцэст 94 орчим хувийн гүйцэтгэлтэй
байна" гэж дурджээ.

Харин баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2024 оны нэгдүгээр улирлаас 2025 оны хоёрдугаар улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулж дуусгана гэж төлөвлөжээ

Анхдагч бутлуур 2-ын барилгын ажил 2023 оны 12-р сард эхэлсэн бөгөөд 2025 оны эцэс гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Нэгдүгээр улиралд гүний уурхайгаас 1.67 хувийн зэсийн дундаж агуулгатай 1.3 сая тонн хүдэр, ил уурхайгаас 0.39 хувийн зэсийн дундаж агуулгатай 9.0 сая тонн хүдэр тус тус олборложээ. Үүнээс, гүний уурхайн баяжмал илүү өндөр агуулгатайг харж болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-27 11:18

Энэ ч нээх баярлаад бх зүйл биш бхаа хурдан зөөгөөл дуусах бхдаа монголын хувь авах өнгөрөх бхөө

Зочин
Зочин
2024-04-27 11:56

Монголын баялаг дууснаа гэж гонжийнжоошүүү

иргэн
иргэн
2024-04-27 12:34

зүгээр л өрөө татвараа хэл амгүй шүүх сэргийлхэгүй төлчих тэгэх үү

Зочин
Зочин
2024-04-28 19:33

Татвар нь монголынх баялаг нь ашиг нь харийнх

Холбоотой мэдээ

Back to top button