Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга БНХАУ-д айлчилж, хэлэлцээндээ Украины дайныг хөндлөө

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д айлчилж буй. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд баасан гарагт /2024.04.26/ Бээжинд хэлэлцээ хийхдээ БНХАУ-аас ОХУ-д Украины дайны тал дээр туслалцаа үзүүлж байгааг хөндөв.

Блинкен Хятадын нийслэлд тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй таван цагийн турш хэлэлцэхдээ энэ асуудлыг гаргаж ирсэн байна.

Уулзалт дууссаны дараа тэрбээр “ОХУ-аас Украины эсрэг хийж буй эзлэн түрэмгийллийн дайнд тусалж буй эд анги БНХАУ нийлүүлж байгаа талаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн” гэжээ.

Блинкен нэмж “Хятад бол Москва батлан хамгаалахын үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ашигладаг микроэлектроник, нитроцеллюлоз, сум, пуужингийн түлш болон бусад эд зүйлсийг хамгийн том нийлүүлэгч” хэмээсэн юм.

БНХАУ-ын хувьд аль нэг талд зэвсэг нийлүүлээгүй хэмээн мэдэгдэж, “Украины дайнд оролцогч эсвэл туслах үйлдвэрлэгч биш” гэсэн байр сууриа хадгалжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 27, 2024 19:38

Блинкен гэх энэ ямааны 3 шиг туранхай америк өвгөн чи украйнд тусламж үзүүлэх нэрээр дайныг олон жил сараар үргэлжлүүлж байгаа шүү. Цаашид ч үргэлжлүүлэх сонирхол тх байгаа шүү. Танай америкаас украйнд үзүүлж байгаа тусламжийн үр дүнд украйны нутагт нэгч украйн хүн байхгүй болтлоо сүйрнэ шүү. Иймд америк украйнд үзүүлэх тусламжаа нэн яар�##�тай зогсоо. Харин БНХАУ Орост бүх т�##�аар тус�##�ж оросын ял�##�таар дайныг дуусгах хэрэгтэй. Слава России!!!

хүннү
хүннү
4 сар 28, 2024 06:10

Энэ тэнэг америкчууд юугаа хуцаад байгаа юм? Өөрснөө украйнд зэвсэг нийлүүлсээр байгаа биз дээ? Ер нь орос, украй хоёрыг дайтуулсан улс бол америк. Энэ дайн бол наанаа орос, украйны дайн боловч үнэн чанартаа америк оросын дайн ш дээ. Украйнчуудыг л б�##�лаад хаячлаа. Зелоничаа бол барууны тэжээвэр ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button