Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден Трампыг дисслэв

Бямба гарагийн /2024.04.27/ орой Вашингтон хотод Цагаан ордны сэтгүүлчдийн холбоо зоог барих ёслол хийжээ. Тэрхүү арга хэмжээнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, олон зуун сэтгүүлч, улс төрч, олны танил хүмүүс оролцсон юм.

Сүүлийн зуу гаруй жил уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн тус арга хэмжээний үеэр Байден Трампыг дисслэжээ. Энэ жилийн арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болно.

Тус сонгуульд Ардчилсан намаас Жо Байден, Бүгд найрамдах намаас Доналд Трамп өрсөлдөх нь тодорхой болсон байгаа.

Байден зоог барих ёслолын үеэр “Тийм ээ, нас бол асуудал. Би 6 настай хүүхэдтэй өрсөлдөх насанд хүрсэн хүн” гэж хошигножээ.

Мөн тэрбээр “Бид хоёрт байдаг ганц адилхан зүйл нь өндөр нас. Харин миний дэд ерөнхийлөгч намайг дэмждэг шүү” гэсэн байна.

Цагаан ордны сэтгүүлчдийн холбоо зоог барьсан газрын гадаа олон зүүн хүн жагсаал хийжээ. Тэд Газын зурваст сэтгүүлчид амь үрэгдэж байгааг эсэргүүцэж жагссан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-28 14:55

"олон зүүн" биш, "олон зуун". Чаатны монгол үгт "сэтгүүлч" ээ

Монгол
Монгол
2024-04-29 07:20

Монгол хэлэнд гадаад үг хавчуулсан ядмагхан сэтгүүлч юм уу даа.

Холбоотой мэдээ

Back to top button