Гадаад мэдээДЭЛХИЙ

Дубайд аадар борооны улмаас мянган нислэг цуцлагдсан байна

Персийн булангийн орнуудад хүчтэй бороо орсны улмаас үер буусан. АНЭУ-ын нийслэл Дубайд нэг жилд орох хэмжээний бороо 12 цагт орсон юм.

Дөрөвдүгээр сарын 14 болон 15-нд АНЭУ-д 75 жилийн өмнө цаг уурын хэмжилт хийж эхэлснээс хойш үзэгдээгүй их хэмжээний бороо орсон байна. Тус борооны улмаас дэлхийн хоёр дахь хамгийн хөл хөдөлгөөнтэй гэгддэг Дубайн нисэх онгоцны буудал мянга гаруй нислэг цуцалжээ.

Тэгвэл урьд өмнө нь байгаагүй хэмжээний бороо ороход юу нөлөөснийг “World Weather Attribution” байгууллагын дор 21 эрдэмтэн судалсан байна.

Судлаачид цаг уурын өөрчлөлтийн улмаас аадар бороо хүчтэй орсон гэж таамаглажээ. Тэд цаг уурын өөрчлөлт хүчтэй үер буухад хэр их нөлөөлснийг тодорхойлж чадаагүй юм.

Гэхдээ эрдэмтэд түүхэнд байгаагүй бороо ороход хүргэсэн хамгийн том хүчин зүйл нь цаг уурын өөрчлөлт гэж дүгнэжээ. Учир нь дэлхийн агаарын температур 1.2 градус цельсээр нэмэгдсэн учир агаар мандлын чийг барих чадвар 8.4 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь аадар борооны давтамжийг ихэсгэж буй.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button