НИЙГЭМНийгэм мэдээ
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

Суурь тэтгэвэр авч байсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 50 хувийг үлдсэн гэр бүлийн гишүүнд өвлүүлэх боломжтой.
Энэ сарын 1-нээс эхлэн 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Суурь тэтгэвэрт 2026 онд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж.
Онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болон цэргийн алба хаагчид 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авах боломжтой. Өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг ойлголтыг ингэж салгах бол буруу шүү. Тэтгэвэрийн тогтолцоо нь шударга байя. Тэтгэвэрийн реформ хийе!
Суурь тэтгэвэр гэж хэдэн төгрөгөө Учрал нь аваад зайлаг. Тэтгэвэр өвлүүлэх хуулиар л өвлүүлнэ бхшүү! Юун суурь тэтгэврийн 50%. Ахмадынхаа тэтгэврийн асуудлыг хэл амгүй шийдээд явчихаж чалахгүй, хажуугаар нь хор хутгаад байж хэрэггүй. Тэтгэвэр гэдэг ахмадуудын насаараа хадөлмөрлөсний цалингийн төрд хадгалуулсан % юмшүү!
Amid baih d n gaigui olgood.
Uvluuleh hereggui gej bodoj baina