Т.Аубакир: Итгэлцүүрийг шинэчилж, тэтгэврийн зөрүүг арилгахад 350 тэрбум төгрөг шаардлагатай
Н.Учралын Засгийн газрын анхны хуралдаан болж өнөөдөр өнгөрлөө. Хуралдааны дараа хэвлэлийн хурал хийгээгүй тул цаг үеийн асуудлаар зарим сайд нараас хэвлэлийнхэн тодруулга авсан юм.
ХНХ-ын сайд Т.Аубакир "Энэ салбарын сайд болсны хувьд хамгийн түрүүнд тэтгэврийн зөрүү буюу итгэлцүүрийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, 1980-1990 онд авч байсан 1000 төгрөгийн цалин өнөөдрийн хэдэн төгрөгтэй тэнцэх вэ, инфляцтай хэрхэн уялдах зэрэг нарийн зүйлс бий. Яг энэ итгэлцүүрээр таслагдан, бага тэтгэвэр авч буй 130 мянга гаруй ахмад настан байна. Итгэлцүүрийг шинэчилж, төсвийн тодотгол оруулан эдгээр ахмадад авах ёстой тэтгэврийг нь олгох ёстой. Үүнд 350 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй. Тодотголыг ирэх оны улсын төсөвтэй хамт өргөн барина" гэв.
Мөн салбарын яамнаас 2027 онд инфляцтай уялдуулж тэтгэврийг нэмэх тухай 2024 онд баталсан хуулийг хэрэгжүүлэх асуудал байгаа бөгөөд энэхүү хоёр арга хэмжээнд 700 гаруй тэрбум төгрөг шаардагдах аж. Иймд эдийн засгийн нөхцөл хүндэрч байгаа энэ үед хэрхэн ажиллах, төсөвт бага ачаалал өгөх талаар ЗГ-ын хуралдаанаар хэлэлцжээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэтгэврийн зөрүү арилгана гэдэг нь бас л зүгээр халамж өгнө гэсэн үг. Яагаад зөрүүг арилгах ёстой юм? Нийгиийн даатгал төлснийхөө хэрээр тэтгэвэр тогтоолгодог. Зөрүү арилгах юм бол тэтгэвэрийн насанд хүрэхэд бүгдэд нь шууд 2 сая өгөөч, ялгаа юу бнаа.
Хөөрхийдөө хэдэн хөгшчүүд магнай нь тэнийх нь дэ арийн хаалгаар эсвэл цөөхөн жил татвар төлөөд өнднр тэтгэвэр авдагууд боож үхэх нь
Зөрүү арилгана гэж бхгүй авах ёстой тэтгэврээ хуулийн дагуул авч бгаа энэ чинь халамж биш нэмбэл бүгдийг нь адилхан нэм залуу насандаа залхуурч хэвтчээд өдөр шөнөгүй ажиллаж үйлээ үзсэн хүмүүстэй адилтгана гэдэг бж болшгүй тэнэглэл шүү доод дээдгүй нэмэх хэрэгтэй
Итгэлцүүрээр бодно гээд баярлаад байж байтал тэр төлж байсныг минь 10 дахин их байна гээд дээрээс нь хяргаад хаячихсанд маш их гомдолтой байгаа. Өнөө итгэлцүүрээ утгагүй болгоод хаячихсан ш дээ.
Худлаа жил сараа нэмж тогтоолгосон улсууд бий тэд бол хасагдаж л таараа
2023онд итгэлцүүр бас ханатай гаргасан,гагцхүү тэтгэврийг бодохдоо цалингаар нь биш 10жилийн өмнөх 2013оны цалингийн жишиг 1404000-р тайрчихсан нь л хамгийн буруу болсон.Одоо хүртэл өөрчлөхгүй олон ахмадыг хохироож,олон ч ахмадыг нулимстай нь өөр ертөнц рүү үдсэн дээ.булгантуяа.одоо өөрчилбол арай тийм жудаггүй юм хиййхгүй блгүй дээ.ХУРДАН ШИЙДЭЭРЭЙ.Ахмадуудыг ахин хуурч ярисаар 2027 он гаргачихав даа.
Чи үүнийг шийдэх юм бол чамайг дараагийн гүйцэтгэх засаглалын тэргүүн болгоно.
Туул голоо сүйтгэн байж Хятадын өрийн урхинд орон байж асар их хөрөнгөөр барих гээд Нянбаатарын чичрээд байгаа 32 хон км замд зарцуулах мөнгөний өчүүхэн хэсгээр насаараа улсдаа зүтгээд насны эцэст ядуусын эгнээнд орсон ахмадуудынхаа тэтгэврийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой шүү.
Нөгөө Булгантуяа хүүхэн итгэлцүүр гээчээр тэтгэвэр тэтгэврийн зөрүүг улам их болгосон тэнэг засгийн газар нь зөрүүг арилгана гэсээр байхад тэр хүүхэн тэрний эсрэг бодсон
Өдөр ирэх тутам тэтгэвэр үнэгүйдэж бна. Тиймээс ядаж инфляцийн дагуу нэмээд өгөөчээ. 2026 онд нэмсэн бүх хүнд 80к маш буруу байлаа. Өндөр нь өндөр, бага нь бага хүн бүр харилцан адилгүй л нэмэгдэнэ шүү дээ. Учир нь хүн бүр харилцан адилгүй татвар төлж ажилласан бгаа. Бага ажилласан, бага татвар төлсөн хүмүүстэй адилхан 80 к нэмэгдсэнд гомдолтой бнаа. Үр хүүхдээ улсын НД- д маш багыг төлж, хувийн НД- д ахиухан төлж тэндээсээ тэтгэвэрээ тогтоолгоорой гэж захиж бгаа. Улсын юм бүхэн эмнэлэг, сургууль, НД, ЭМД г.м бүгд дампуу бнаа яана даа
Tetgevriin zuruu arilgana gehiin uhernuud
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Ха ха ингэж хошгируулахаа мэдэлгүй дээ
2027 onki tusuvt suulgana gene yy.ene dandaa ingej yarih yum.heden hugshin ungurnu horogdono gj bodoj bna uu.chamd nvgel bolno shvv.ta nariin idsen uusan chini 350 ih nayadaar yarigdaj bvaag bid meddeg shvv.
2004 онд 100,0 мя төгрөгийн цалингаас тэтгэвэр тогтоолгосон бол яг тэр ажлыг хийж буй хүн өнөөдөр 6 сая төгрөгийн цалинтай болж энэ цалингаас тэтгэвэр тогтоолгосоныг тэтгэврийн зөрүү гэж байгаа юм. Сайдын ярьж буй он бол буруу. Цалин нэмээд тэтгэвэр нэмэхгүй байснаас бүх тэтгэвэр авагч дээр адилхан зөрүү гарч байна.имфляц зөв тооцож үнийн өсөлт, төгрөгийн ханшний зөрүүг жил бүр нөхөн тооцож явсан бол ийм их зөрүү гарахгүй байх байсан.