НИЙГЭМНийгэм мэдээ

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийн танилцууллаа. Тухайлбал, энэ сарын 15, 24-нд ахмад настны тэтгэвэр, энэ сарын 17-нд хүүхдийн мөнгийг олгох аж.

Түүнчлэн,

  • Асаргааны тэтгэмж- Есдүгээр сарын 15, 24-нд
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж- Есдүгээр сарын 15, 24
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж- Есдүгээр сарын 15
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт- Есдүгээр сарын 15, 24-нд
  • Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж- Есдүгээр сарын 15, 24-нд
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ- Есдүгээр сарын 15, 24-нд
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ- Есдүгээр сарын 15-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж- Есдүгээр сарын 24-нд
  • Насны хишиг- Есдүгээр сарын 24-нд
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж- Есдүгээр сарын 17-нд
  • Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж- Есдүгээр сарын 17-нд тус тус олгох юм байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button