Улс төрийн мэдээ

Н.Учрал Ерөнхийлөгчийн эсрэг тэрссэн нь жүжиг үү, хагарал уу

Нээрээ л Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Би тэгмээр л байна" гээд Н.Учрал, З.Мэндсайхан нарт зүгээр яриад суух дүр биш. Ногдол ашгийг иргэдийн дансанд нь тараах зөв гэх байр суурь илэрхийлснээрээ У.Хүрэлсүх аль хэдийн оноогоо авчихсан. Одоо түүнийгээ баталгаажуулах нь түүнд юу юунаас илүү чухал буй нь мэдээж.

Харин Н.Учрал Ерөнхийлөгчийн чиглүүлгийг сонсон суухдаа үг дуугүй толгой дохин суусан ч маргааш нь Ерөнхийлөгчийн илэрхийлсэн байр суурийг хүлээн авахгүй. Засгийн газар үүн дээр нэгдмэл байр суурьтай байгаа гэж З.Мэндсайхан, Т.Доржханд сайд нараар яриуллаа. Ийм байр суурь илэрхийлэхгүй бол тэр эх орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн "Морь унасан толгойгүй хүн" болох байв. Гэхдээ үүнээс нэг асуулт ургаж байна.

Ерөөс Засгийн газар унах хамгийн том шалтгаан нь Ерөнхийлөгчтэйгээ нийцгүй болсных байдаг. Энэ жишгээр, У.Хүрэлсүхийн "хоёр сонгуулийн өмнө мөнгө тараах" саналыг тэрссэн Н.Учралын шийдвэр урьд тохирсон зохиол уу, эсхүл түнжин муу байгаагаа илэрхийлсэн агуулга уу.

Энэ цаг үед УИХ-ын дарга нь "Оюу толгойн ногдол ашгийг дансандаа авах иргэдийн өргөдөл 100 мянган санал авсан, одоо УИХ хамгийн оновчтой шийдвэр гаргах ёстой" гэх байр суурийг илэрхийлж байгаа нь анхаарах өнцөг мөн. Тэр хэзээнээсээ Ерөнхийлөгчийн талд дуугарч ирсэн. Энэ кейс дээр ч ялгаагүй Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байна.

Сангийн сайд З.Мэндсайханы өчигдрийн мэдээллийг сайтар анзаарвал "Засгийн газар хууль санаачлахгүй. Бүх эрх нь УИХ-д байгаа шүү дээ" гэв. Энэ нь УИХ-ын гишүүдээс одоо хэрэгжиж байгаа Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг санаачилж болно шүү дээ гэх мессеж. Мөн Ерөнхийлөгчид санаа бодлоо гүйцэлдүүлэх өөр нэг хувилбар бий нь өөрөө санаачилж, өргөн барих юм.

Аль ч замаар эл хууль УИХ-д орж ирвэл алга ташин дэмжих магадлал хамгийн өндөр байгааг энд дурдъя. Учир нь 126 гишүүнтэй парламентын 48 нь жагсаалтынх. Тэдэнд олон нийтэд таалагдах, ирэх сонгуульд тойргоос сонгогдох хүсэл эрмэлзэл их байгаа билээ.

Ногдол ашгийг тараах хувилбар, Оюу толгойн санхүүгийн нөхцөл байдал, хуулийн төсөл орж ирвэл гишүүд дэмжих эсэх дээрх санал тоолсон агуулгыг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХҮРЭЛСҮХ
ХҮРЭЛСҮХ

БАЙРАНД НЬ ТАВИНАА !

Холбоотой мэдээ

Back to top button