Нийгэм мэдээ

Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй байсан

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох 22-ын товчооны орчимд дөрөвдүгээр сарын 24-ний 23.00 цагийн үед шатахууны тээвэрлэгч хүнд даацын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн ноцтой осол гарсан.

Галт тэрэг ойртоход төмөр замтай хөндлөн огтлолцсон замуудад улаан гэрэл анивчиж дохио өгсөн боловч хяналтын камерын дүрс бичлэгээс харахад ачааны хоёр автомашин төмөр зам хөндлөн гарч, гурав дахь машин болох шатахууны тээвэрлэгч том оврын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн юм.

Энэ ослын талаар Тээврийн Цагдаагийн Алба \ТЦА\-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа. Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн нутагт хоёр хоногийн өмнө галт тэрэг, шатахууны машин мөргөлдсөн осол гарсан. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй.

Одоогийн байдлаар ТЦА-ны төмөр зам дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Осол гарах үед автомашин шатахуун ачаагүй нь урьдчилсан байдлаар тогтоогдсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-26 15:12

Үхэхээ мэдэхгүй давхилдах юм даа.

Зочин
Зочин
2024-04-26 15:20

Автомашины жолоочийн 1000н хувь буруу шүү

Зочин
Зочин
2024-04-26 18:17

Наад жолоочоо эрхийг нь хасаад дахиад шатахууны машиаан барих эрхийг хасаарай

хүннү
хүннү
2024-04-26 19:30

Г�##�т тэргэнд мөргүүлсэн гэж ойлголоо.

Зочин
Зочин
2024-04-26 19:46

Тэр жолоочийн эрхийг насаар нь хасахад буруудахгүй шүү . Өөрийнх нь болон бусдын амь нас , эд хөрөнгийг хамга�##�ъя гэж бодож байв�##� . Үнэхээр сэтгэцийн асууд�##�тай жолооч бна лээ шүү

Зочин
Зочин
2024-04-27 14:28

ШАТАХУУНТАЙ БАЙХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ УУ? ДҮНЖИНГАРАВЫН ОСОЛЫГ АМАРХАН МАРТЖЭЭ ТЭР ТОМ ОВОРЫН МАШИНЫ ЖОЛООЧ ЭРҮҮЛ БАЙСАН ЮМ УУ? СЭТГЭЦИЙГ НЬ ШАЛГУУЛЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ? ГАЛЗУУ СОГТУУ ГАР Л ТИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙНЭШТ МОНГОЛЧУУД УГААСАА ЭРҮҮЛДЭЭ Ч СОГТУУ АРАНШИНТАЙ ТЭНЭГ УЛС ҮХЭР МОНГОЛЧУУДЫН ТЭНЭГ МУНАГИЙГ ГАЙХААД Ч БАРШГҮЙ ШҮҮ ТЭНЭГТЭЭ Л ДЭЭРЭЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГАА ЗАЛЧИХААД ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД ДОРОМЖЛУУЛААД ЯВЖ БАЙГАА ШАТАХУУНТАЙ Л МӨРГӨЛДӨХ ЁСТОЙ ГЭЖ ЭНЭ ЦАГДАА ХЭЛЭЭД БАЙГААГН БИШ ҮҮ?

Иргэн
Иргэн
2024-04-27 20:06

Монголчууд арай дэндүү замбараагүй, хууль дүрэм, журамгүй улс болжээ.

Зочин.
Зочин.
2024-04-28 09:47

Сэлгээ хийж байгаа гт харагдсан.яар�##�тай тоормос хийхэд 800 с 1000м явж байж г�##�т тэрэг зогсдог юм шүү дээ.1сек хүлээж болоогүй юм байхдаа.хар тамхи хэрэглэсэн байх мансуураад л...тэр.

Холбоотой мэдээ

Back to top button