Улс төрийн мэдээ
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гарчээ
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Аюуд" товэрийн газрын асуудлаар хэд хэдэн удаа нээлттэй мэдэгдэл хийж байсан.
Улмаар "Аюуд" ХХК-иас Б.Энхбаярыг нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд хандсан байгаа юм. Хэрэг Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэгдэж байна.
Харин хэрэн хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад Б.Энхбаяр шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Нэхэмжлэлийг гардаж аваагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж шүүгч үзжээ.
Улмаар дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Т.Энхтуяа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг албадан ирүүлэх захирамж гаргажээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БЗС-зээлээ төлсөн билүү? Тэгээд сургуулиа төгсөөгүй бас л нэг МАНгаруудын 1 дээ.
дорлигжав нар гадаад хүнийг дээрэмдсэн өмчийн асуудлаарх мэдэгдэл худлаа болж таарч байна уу, энэ худал бол үнэн юм алга, эсхүл Дорлигжав нар ял завшиж байна уу
Зөв зөв хууль хүн бүрд тэгш үйлчилнэ.