3 жилийн өмнө нууцаас гарсан С.Зоригийн хэргийг "Нууцаас гарга" гэж шаардсаар

Цаг үе дагасан олон нийтийн урсгал "С.Зоригийн хэргийг нууцаас гарга" гэж шаардах болов.
Угтаа 2021 оны гуравдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар энэ хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ үед ХЗДХ-ийн сайдаар Х.Нямбаатар ажиллаж, шийдвэрийн талаар мэдээлж байв.
Харин саяхан С.Зоригийг нас барсны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдааны протоколыг ил болгосон.
Өмнө нь гэвэл 2017 онд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг мөрдөн шалгасан процесстой холбоотой хэсгийг нь нууцаас гаргасан байдаг.
Нэг үгээр одоо С.Зоригийн хэрэгт нууц гэж байхгүй болсон. Түүнтэй Засгийн газрын түвшинд, ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаж, тодорхой мэдээлэлтэй болсон. Тийм ч учраас 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Зоригийн хэргийг зоригтой сөхлөө гэсэн хүлээлт буй.
Харин "Нууцаас гаргах" гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоол яг аль шатанд хэрэгжих вэ гэдэг л анхаарал татна. Олон нийтийн хувьд "Нууцаас гаргасан" гэвэл шууд л хавтаст хэрэгтэй нь, нээлттэй, цахим орчинд тавина, иргэдэд үзүүлнэ гэж ойлгодог байх.
Гэвч С.Зоригийн хэргийн материал нууцаас гарсан ч шүүхээр шийдэгдээгүй. Бүр ЭЦА-наас ажлын хэсэг гаргаж, дахин шинээр шалгаж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй. Энэ явцад мэдээллийг олон нийтэд ил болгох эрх ХЗДХ-ийн сайдад ч байхгүй.
Эдгээр процессыг ч мэдэхгүй, АН-ын бүлгийн хуралдааны үеэр О.Цогтгэрэл "С.Зоригийн хэргийг нууцаас гаргах хүсэлтийг ҮАБЗ-д гаргалаа" гэж мэдээлсэн нь улстөрчдийн хувьд харамсалтай. Иргэд мэдэхгүй байж болно. Гэхдээ 2021 онд хэргийг бүхэлд нь нууцаас гаргахаар ЗГ шийдвэрлэж байхад тэд парламентын танхимд сууж л байсан шүү дээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нууцаас гаргалаа гэж шоудчихаад шинээр үүссэн нөхцөл байдал гэх халхавчаар дахин нууцад оруулж олон нийтийг төөрөгдүүлж одоогийн эрх баригчид хэргийг өөрсөддөө ашигтайгаар тайлбарлаад байгаа юум бишүү нууцаас гаргасан ч юум шиг үгүйч юум шиг саармаг байдал үүсгээд байна
Сонгуультай жил болгон Зориг агсанаар шоу хийдэгээ болиоч бүр хамт амьдарч байсан авгайн хүртэл олон нийтийн сувгаар инээж хөхөрөөл арайл юмаа яацан нийгэм бэ
Одоо болиочээ энэ хүний сүнсийг амар тайван явуулаач хэчнээн ч олон сонгуулийн шоу болгодог юм бэ ямар муухай хүмүүс вэ тэнэг би ч ойлгохоор л байсан биздээ Элбэгдорж Бат-Үүл 2 биздээ
Нууцаас гарсныг нь мэдээгүй юм байлгүйдээ. Зайлуул