Гадаад мэдээДЭЛХИЙ

24 тэрбум км-ийн зайд байгаа сансрын хөлөгтэй холбоо тогтоож чаджээ

NASA 1977 онд Voyager-1 нэртэй хөлгийг Бархасбадь болон Санчир гарагийг таван жилийн хугацаатай судлах зорилготой нисгэсэн юм. Тэгвэл одоо тус хөлөг нэгэнт нарны аймгаас гарч, судалгааны хэмжилтээ зогсоолгүй 46 жил ажиллажээ.

Voyager-1 нь 2012 оны наймдугаар сард нарны аймгаас гарч, од хоорондын орон зайд орсон. Одоогоор тус хөлөг 60,821 км/цаг (секундэд 17 км) хурдтай нисэж байгаа юм.

Гэвч Voyager-1 өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас хойш NASA-руу тайлж унших боломжгүй, ямар нэгэн утга агуулаагүй дата илгээж эхэлсэн байна. Эрдэмтэд 24 тэрбум километрийн зайд байгаа тус хөлгийг зайнаас янзлах гэж олон сарын турш оролдсоны эцэст амжилт олжээ.

АНУ-ын Калифорни мужийн өмнөд хэсэгт орших NASA-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лаборатори даваа гарагт /2024.04.22/ мэдэгдэл гаргахдаа Voyager-1 хөлгөөс систем болон эд ангиудын төлөвийн талаар дата хүлээн авсан байна.

Одоо эрдэмтэд тус хөлөг судалгаанд ашиглаж болох мэдээлэл илгээдэг болгох тал дээр ажиллаж буй. Сонирхуулж хэлэхэд Voyager-1 хөлөг 24 тэрбум километрийн зайд байгаа учир мэдээлэл дамжуулахад 22 цаг 30 минут шаардагддаг юм. Харин мэдээлэл дамжуулан, хариу дата хүлээн авахад 45 орчим цаг зарцуулна гэсэн үг.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2024-04-24 10:57

Онц сонирхолтой мэдээгээр шинэ өдрийг эхлүүлж байгаад т�##�аххаад баршгүй.Цаашид иймэрхүү ш\ухааны мэдээгээр сонорыг минь байнга мялааж байгаарай.Ажилын амжилт.

Зочин
Зочин
2024-04-25 20:55

gaihaltai..

Холбоотой мэдээ

Back to top button