УРЛАГ

Танилц: Playtime наадамд оролцох уран бүтээлчдийн нэрс ЭЦЭСЛЭН ЗАРЛАГДЛАА

“Playtime Festival 2024” наадмын Final Lineup өнөөдөр зардлагдлаа.

Тодруулбал, энэ жилийн наадамд оролцох хамтлаг, уран бүтээлчдийн жагсаалт эцэслэн батлагдсан байна.

Наадамд энэ жил 21 улсын 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчээс бүрдсэн 170 хүнтэй бие бүрэлдэхүүн оролцох аж. Энэ нь өмнөх оноос хоёр дахин их болсон үзүүлэлт юм.

2024 оны хувьд амьд хөгжим, электро хөгжмийн хөтөлбөр хоёул маш хүчирхэг, дэлхийд танигдсан цөөнгүй артист багтсан.

Энэ жил Playtime өөрийн 11 тайз мөн спонсор байгууллагуудын 4 буюу нийт 15 тайзнаас гадаад болон дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэх юм. “Playtime 2024” оны headliners буюу голлох уран бүтээлчдээр:

  • Post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven
  • домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock  урсгалаар тоглодог Teenage Fanclub
  • Өмнөд Солонгосын Idiotape, орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүтэй уран бүтээлчдийг дурдаж болох юм.

Мөн Японы алдарт TOE, Шведийн домогт метал хамтлаг Vomitory, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагууд болох Өвөр Монголын Narabara, Тайваны Elephant Gym зэрэг хамтлаг уран бүтээлчид багтжээ.

Харин электро хөгжмийн хувьд орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй, нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүтэй Lipelis, Alex Kassian, Livwutang, Aisha Devi нар уран бүтээлээ хүргэнэ.

 Ингэснээр гаднын уран бүтээлчдийн тоо өнгөрсөн жилийхээс хоёр дахин их болов. Төв тайз буюу “Playtime” тайзнаа 45 жилийн ойтойгоо золгож буй “Инээмсэглэл” хамтлаг, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглож,  17 жилийн дараа “Шөнийн галт” тэрэг хамтлаг эргэн ирнэ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-26 15:54

Domogt aldart hamgiin hairt ntr sha.ana biz!!! Haha

Холбоотой мэдээ

Back to top button