Нийгэм мэдээ

"Зохиогч амьд байхад болон нас барснаас нь хойш 50 жил ар гэрийнхэн нь ашиг хүртэх хэрэгтэй"

Оюуны өмчийг хамгаалж, үр шимийг нь хүртэх, соёлын экспорт хийхэд туслах байгууллага үйл ажиллагаагаа эхэлсэн талаар Оюуны өмчийн зуучлалын “Art Exchange Hub” ХХК-аас өнөөдөр \2024.04.26\ хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр "The HU" хамтлагийн Монгол дахь хуульч Э.Болорчулуун дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Яг одоо төрийн ордонд оюуны өмчийг зах зээлийн эргэлтэд оруулах шинэ хуулийн төсөл хэлэлцэж байгаа. Бүтээлээ булшлахгүй гэдэг нь өөрийнхөө өмч гэдгийг илэрхийлж, түүнийгээ хэрэглүүлэхгүй гэдгээ хэлж байгаа санаа юм. Тэгэх эрх нь 100 хувь байдаг юм. 

Иймд түүнийгээ улам хөгжүүлж байнга ашигла гэсэн зарчмыг барьж, бүтээлийг наймаалцах, арилжих, эдийн засгийн эргэлтэд оруулахаар “Art Exchange Hub” ХХК-ийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм" гэв.

Тэдний эхлүүлж буй уг ажил нь оюуны өмчлөлийн зуучлал буюу зохиогч өөрийнхөө шинэ бүтээлийг хэн нэгнээр дамжуулж зуучлуулж үр ашиг хүртэх үйл ажиллагаа аж.

Энэ боломж нь зохиогч өөрөө амьд байхад болон нас барснаас хойш 50 жилийн дотор төрүүлсэн болон үрчилж авсан эцэг эх, хүүхэд эсвэл эхнэр, нөхөр нь бүтээлийг нь өвлөн авах эрхтэй байх бөгөөд үүнд нь хамтран ажиллаж тусална гэдгийг тэд онцоллоо. 

Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион "Миний бие 200 гаруй дуу зохиосон ч тэдгээрээсээ нэг төгрөг авч үзээгүй. Жишээлбэл Англид би дуу зохиогч байсан бол миний дуу ямар караокед хэдэн удаа дуулагдсан, тэр киноны дуу болсон байна, радиогоор хэдэн удаа явсан байна гээд бүгдийг нь мэдээлээд мөнгө нь орж ирж байдаг жишээтэй. 

Монголд яагаад байж болохгүй гэж. Өөжгийгийн дууг дуулах дуулахгүйгээ өөрсдөө мэднэ гэдэг. Мэдээж болно. Гэхдээ янз бүрийн зүйлд ашиглахаар болбол тэр хувиасаа бүтээгчид нь хүртээдэг байгаач ээ гэдгийг л хэлмээр байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Даваасамбуу
Даваасамбуу
2024-04-26 16:53

Больдоо Долгионоо чиний зохиосон дуу гэж ямар юм байдаг юм. Орцонд хүүхдүүд орилолддог ямар ч ая байхгүй нуг�##�аагүй гиншигнэсэн авиаг ая гэх юмуу " хөгжмийн зохиолч" гэчихжээ ичиж үхмээр юм. Урлагийн гавъяат цолыг хэзээ хэнээс юуны төлөө авсан бэ Үнэхээр авсан юмуу.Англидаа очоод мөнгөө нэхээ.Монголд чиний дууг дуулах битгий хэл сонсоочгүй юм байна. Их мөнгө хэнээс авахаар горьдов

Зочин
Зочин
2024-04-26 18:36

Nas barsnaas n hoish nl ch yu yum be ter baitugai heregtei yum hiisen humuus bdag

Зочин
Зочин
2024-04-26 18:39

Amihandaa delhiin humuustei bapritsaad bgam bhdaa

zochin
zochin
2024-04-26 20:04

Nasan turshid n uguh yosto!!! Baruuni oduudiin hurtemj tiim l bga shu de!!!

Холбоотой мэдээ

Back to top button