Цалинг нь нэмэхгүй бол 10 мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан ажил хаяхад бэлэн хэмээн гарын үсэг зуржээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ноос 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны улсын төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх тухай Үндэсний хорооны шийдвэрийг төсөвт тусгахыг Засгийн газар, УИХ-аас өнөөдөр шаардав.
МҮЭХ-ны мэдээлснээр, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо өнгөрөгч наймдугаар сарын 17-нд хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгөөс 26.3 хувиар нэмэгдүүлж, 1 цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5900 төгрөг байхаар тогтоосон. Уг шийдвэрийг ажилтан, ажил олгогч болон төрийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг, тооцоо судалгаанд үндэслэн гаргасан бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Гэвч 2027 оны төсвийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн 792 мянган төгрөг хэвээр тооцон тусгасан нь нийгмийн түншлэлийн хүрээнд байгуулсан тохиролцоог зөрчиж байгааг онцлов. Тус холбооноос есдүгээр сарын 8-нд Засгийн газар, ГБХНХЯ болон УИХ-д шаардлага хүргүүлсэн ч одоогоор хариу өгөөгүй гэнэ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хувьд 2026 онд цалинг нийт 75 хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсоноос 30 хувийг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Үлдсэн 45 хувийг наймдугаар сарын 1-нээс эхлэн сар бүр 9 хувиар нэмэгдүүлэхээр тохирсон ч одоог хүртэл хэрэгжээгүй байна.
Иймд тохиролцоогоо биелүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажил хаях хүртэл арга хэмжээ авахад бэлэн байгааг Монголын Эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа онцолсон юм. Одоогоор ажил хаяхад бэлэн гэдгээ илэрхийлсэн 10 мянга орчим эмнэлгийн ажилтны гарын үсэг цугларсан бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар эцсийн шийдвэр гаргах гэнэ.
Боловсролын салбарын тухайд 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс цалинг 26 хувиар нэмэгдүүлэх, цаашид 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс салбарын ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхээр тохиролцсон боловч эдгээр арга хэмжээ 2027 оны төсвийн төсөлд тусгагдаагүй байгааг ч дурдаад, шаардлагуудыг шийдвэрлэхгүй тохиолдолд хуульд заасан эрхийнхээ хүрээнд дараагийн шатны тэмцлийн хэлбэрт шилжихээ мэдэгдэв.
Г.САНСАР









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төр засаг нь худалаа ярьдаг байж болохгүй..
Нэмнэ гэсэн бол нэмдэг, хийнэ гэсэн бол хийдэг л байх хэрэгтэй
xaxaxaxa ene neree ydj bhd yar gegcheer shantaaj aimar hj bnashvv ene ZGt
Хүн толгойтой юм бол наана цааныг ойлгомоор юмаа. Хөд.хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж тэтгэвэр цалин хөлсийг шууд ийм өндөр болгох боломж нь юу билээ. Бага багаар нэмсээр хүсээд бгаа тоонд очих нь ойлгомжтой шүү дэ. Хамгийн гол нь махны үнийг л буулгамаар бгаа юм да
Цалин нэм гээд байх юмаа. Төгрөгийн ханшийн уналтыг зогсоох тухай ярихгүй байна. Хамгийн гол зүйл бол ханшийн уналтаас сэргийлэх шүү!
ЗГ-т шантаач хийжээнэ дээ. Эмч нар өвчтөнгүүдээ алах нь дээ одоо
Хараал идсэн үнийн өсөлт утгаа алдлаа
Эмч нарын цалинг нэмэх нь зүйтэй. Яаж ч бодсон хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой учир чанартай үйлчилгээ л авья гэж бодож байвал яалт ч үгүй цалин сайтай байх ёстой.Улсын эмнэлгүүдийн цалинг нэмэх хэн сайн сэтгэлээ зориулж ажиллаж байна тэр хүмүүст цалин
энэ эмч багш нар өөрсдийнхөө цалингийн төлөө жил бүр жагсаал хийх юмаа. Хүүхэд сурагчид, өвчтөнүүдийнхөө төлөө бол хуруугаач хөдөлгөхгүй шүү. сонин хүмүүс вэ.
Эмч нар одоо ямарррр нэмүүлж ханадаггүй даварцан ацнууд вэ ???????????? хувийн хэвшилийхэн чааваас тэр битгий хэл цалингаар амьдарчына, даварцан гөлөгнүүд нэмүүлж авсан цалингаа дуугуй л амандаа чихүүлээд явахгүй ахиад нэмүүлнэ чиг шиг, хүнд аятайхан үйлчилчидэг юм шиг ????????????????????????
Ажил хаяж харагдаач
Юун цалин нэмэх вэ?Бүр анх эхэлж 600 байлуу тэрлүүгээ буцмаар байна.Эмч нар ер нь юу хийсэндээ цалин нэмүүлэх гээд байгаан юу ч хийдэггүйн байж.
ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ НЭМЭХ НЬ ЗӨВ ШҮҮ.
Эмч нар зөвхөн чагнуур тавьчхаад.л 40-50 мянга арай даварч байна.
Дэмжиж байна
Dabraad baigaarai
Монголын эмч нар өвчтөнүүдийг алж, АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. Эмч нарт юу ч битгий өг!
Uuruu emchluuldeggui ymshig hutsaad baigaarai
Энн шуналууд цалингаа нэмүүлсэээр өлөн намчин хулгааачууд нь сандал эрх мэдэлдэээ үлдэх гнж цалин нэмсэн болж жүжиж төгрөгииин ханшыг дордуулсааарл тэнэг лалруудшүүү
Даварсан новшнууд вэ
Эмч багш нар улсаа сүйрүүлэхдээ нь ээ