НИЙГЭМУРЛАГ

Нэг нүхэн гарц, 21 аймгийн төрх

Улаанбаатарын “Мөнгөн завъяа”-гийн урдах нүхэн гарцаар доош буухад хотын саарал хана гэнэт Монгол орны 21 аймгийн өнгө төрхөөр солигдоно. Алтайн өндөр уулсаас говийн шаргал элс, хөвч тайгын гүн хөх нуураас тал нутгийн түүхэн дурсгал хүртэл Монголын 21 аймаг болоод нийслэл хотын төрхийг нэгэн орон зайд хамт дүрсэлжээ.

Гаднаасаа бол хуучирч, хагарсан энгийн нэгэн нүхэн гарц. Харин хэдхэн алхмын цаанаас  өнгө өнгийн зураг угтаж, доош буух тусам Монгол орныг баруун, зүүн талаас нь хөндлөн гулд тойрон аялах мэт болно.

Нүхэн гарцын ханын нэг талд аймаг бүрийн онцлогийг илэрхийлсэн байгаль, газар нутаг, ан амьтны дүрслэл үргэлжилнэ. Нөгөө талд нь нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” шүлэг босоо монгол бичгээр хөвөрч, Монгол орны байгаль, түүх, бичиг соёлыг танилцуулах бяцхан урлагийн орон зай болжээ.

Баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл

Аялал Баян-Өлгийн Алтай таван богдоос эхэлж, Ховдын Цамбагарав уул, Говь-Алтайн Ээж хайрхан, Завханы Отгонтэнгэр, Увсын Хяргас нуураар үргэлжилнэ. Цааш Баянхонгорын Оюу Номин нуур, Хөвсгөлийн далай ээж, Өвөрхангайн Улаан цутгалан, Архангайн Тайхар чулуу, Орхоны Бөөрөнхий сайр, Булганы Хөгнө Тарнын дүрслэл залгана.

Үргэлжлээд Төв аймгийн Цонжин болдог, Дархан-Уулын Тахилгат их Дархан-Уул, Сэлэнгийн Сайхны хөтөл, Говьсүмбэрийн Чойрын Богд уул, Дундговийн Цагаан суварга, Өмнөговийн Хонгорын элсийг тольдоод, төгсгөлднь Хэнтийн Бурхан Халдун, Дорноговийн Хамарын хийд, Сүхбаатарын Шилийн богд, Дорнодын Ялалтын хөшөө хүрч өндөрлөнө. Ийнхүү нүхэн гарцаар хэдхэн минут алхаж өнгөрөхдөө уулсаас нуур, нуураас тал, талаас говь руу шилжих мэт Монгол орныхоо байгалийн олон төрхийг нэг дороос харж, сэтгэлээ баясгах боломжтой.

6-7 долоо хоногийн хөдөлмөр

“Мөнгөн завъяа”-гийн урдах нүхэн гарцыг урлан, үзэсгэлэнгийн танхим болгосон хүмүүс бол зураач А.Энхмандах, Е.Ган-Эрдэнэ, А.Есүй тэргүүтэй 15 уран бүтээлч, сайн дурынхан бөгөөд тэд 6-7 долоо хоног зарцуулжээ. 

Зураач А.Энхмандахын хэлснээр 21 аймгийн дүрслэлийг сонгохдоо тухайн нутгийн онцлогийг илэрхийлэхийн зэрэгцээ хүмүүсийн сайн мэддэг, очиж үзэхийг хүсдэг газруудыг түлхүү сонгожээ. Тиймээс ханын зураг бүр зөвхөн газар орныг танилцуулаад зогсохгүй, тухайн нутгийн ан амьтан, ахуй байгалийн онцлогийг давхар харуулна.

Харин эсрэг талд нь “Дөрвөн цаг” шүлгийг босоо монголоор бичсэн нь байгаль, бичиг соёлыг нэг дор илэрхийлэх зорилготой гэнэ. “Дөрвөн цаг” бүтээл нь Монгол орны олон өнгө төрхийг агуулдаг учраас ханан дээрх байгалийн дүрслэлүүдтэй зохицно гэж уран бүтээлчид үзжээ.

Нүхэн гарцын шинэ үзэгчид

Өнөөдөр нээлтээ хийх гэж буй залуусын уран бүтээлээс улбаалан нүхэн гарцаар өнгөрөх хүмүүсийн хандлага ч өөрчлөгджээ. Томчууд яаран алхаад өнгөрөхөөс зураг бүрийг ажиглаж, хүүхдүүд хаана ямар газар байгааг асууж лавлан саатах болсон байна.

Хүүхдээ дагуулж явсан хүмүүс “Энэ өмнө нь чиний очсон газар байна”, “Энэ ээж, аавынх нь төрсөн газар” хэмээн зурагтай холбон ярилцаж байгаа нь уран бүтээлчдэд хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлдэг гэнэ.Зарим хүн ханын зургуудыг музейтэй зүйрлэж байв. Нэгэн хүн “Монгол орны үзэсгэлэнт газруудаа нэг дороос харлаа. Үүнийг хийж байгаа залуучууддаа баярлалаа” хэмээсэн бол Хөгнө Тарнад саяхан очсон өөр нэг хүн ханан дээрх зургийг хараад аяллын дурсамж нь сэргэснийг ярилаа.

Харин хүүхдүүдийн хувьд энэ нь Монголын газар нутгийг сонирхох нэгэн төрлийн хичээл болж байна. “Энэ хаана байдаг вэ?” гэх асуултаас эхлээд “Энд очиж үзье” гэсэн хүсэл төрөх боломж өгчээ.

Урлагийн бүтээл заавал галерейн хананд байх албагүй. Хүмүүсийн өдөр бүр алхдаг замд ч урлаг оршиж, танихгүй газрыг сонирхуулах, очиж үзээгүй нутгаа төсөөлүүлэх, өнгөрсөн аяллаа сануулах боломжтойг энэ нүхэн гарц харуулж байна. Харин түүнийг хараахан мэдээгүй, үзээгүй хүнд бол нэг асуулт үлдэх вий. Мөнгөн завъяагийн тэр нүхэн гарц үнэхээр ямар болсон бол?

Л.НОМУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монгол бичгээр Нямсүрэнгийн Дөрвөн цаг шүлгийг бичсэн нь ёстой нүдээ олсон сайхан ажил болжээ

Зочин
Зочин

Саарал хотын нүхэн гарцыг ийм урлагийн орон зай болгож өөрчилсөн нь үнэхээр сайн санаачилга байна

Baagi Nyamaa
Baagi Nyamaa

Залуустаа баярлалаа... Сайхан ажил болжээ.

Зочин
Зочин

6-7 doloo honog zartsuulj hiiij bgaa nuhduud bol жинхэнэ нийгэмдээ тустай юм хийж байгаа залуус шүү

Зочин
Зочин

Мөнгийн завьяагийн нүхэн гарцаар одоо заавал орж үзнэ ээ, зурагнаас нь харахад л сэтгэл сэргэж байна

Зочин
Зочин

Музей, галерей ордоггүй хүмүүст өдөр тутамд нь урлагийг ойртуулж өгч байгаа нь гайхалтай

Зочин
Зочин

Уран бүтээлчиддээ маш их баярлалаа. Цаашдын ажлын амжилт хүсье. Яаж гоёор нь удаан хадгалах вэ?

Зочин
Зочин

Mungun zavya-giin nukhen gartsiig iim goy bolgoson zalusdaa mash ih bayarlalaa

Зочин
Зочин

21 aimag-iinaa omsox gazar nutgiig neg dor nukhen gartsaas xarno gedeg ymar goy ym be

Зочин
Зочин

A.Enkhmandakh hoorondoo niilsen 15 uran бүтээлчдэд үнэхээр урам зориг өгмөөр байна

Зочин
Зочин

Хүүхдүүд гудамжаар явж байхдаа эх орныхоо газар зүй, байгалийг таниж мэдэх боломж олгож байгаа нь содон байна

Зочин
Зочин

Gartsaar buuhad dandaa hog shijig tsohiod bdag bsiin, odoo neeree muzeyd oroj bga ym shig goy boljee

Зочин
Зочин

Гаднаасаа муухай ч дотроо ийм гоё өнгө будагтай болгосонд үнэхээр сэтгэл өндөр байна

Зочин
Зочин

Хотын гудамжинд урлагийг авчирч байгаа иймэрхүү стрит арт бүтээлүүдийг маш их дэмжмээр байна

Зочин
Зочин

Mongoliin bvh aimag, saikhan gazar nutgiig neftlej zurchsan n tanin medehuiyn ih tom hoshuureg

Зочин
Зочин

Нүхэн гарцын ханан дээрх зургуудыг сараачиж сэвтээхгүй, иргэд сайн хайрлаж хамгаалаасай

Зочин
Зочин

Danigan Niamsuren-ii shulgiin ugig bosoo mongol bichegeer bichsen n yaltchgui undesnii soyoloi pIar munuu mun

Зочин
Зочин

Хотын захиргаанаас ийм залуусын санаачилгыг дэмжиж, бусад балиар нүхэн гарцуудаа ч гэсэн засуулмаар юм

Зочин
Зочин

Энэ ажлыг голдуу залуучууд хийж баыгаа баых баяр хүргэе. Харин залууст урамшуулалыг нь гар татахгүй өгдөг байхыг хотын даргад хэлэх хэрэгтэй байх шүү

Зочин
Зочин

Залуусдаа баярлалаа амжилт хүсьe!

Холбоотой мэдээ

Back to top button