Энэтхэгийн ган үйлдвэрлэгч “SAIL” компани Монголоос коксжих нүүрс тээвэрлэх туршилт анх удаа хийжээ
Энэтхэгийн төрийн өмчит ган үйлдвэрлэгч 3Steel Authority of India” (SAIL) компани коксжих нүүрс Монголоос тээвэрлэх туршилтыг анх удаа хийжээ. Тус улс коксжих нүүрсний нийлүүлэлтийн хувьд Австралиас хэт хамааралтай байдлаа бууруулах зорилготой энэхүү туршилтыг хийсэн гэж хоёр эх сурвалж хэлсэн байна.
“SAIL” есдүгээр сарын эхээр Монголоос нэг тонн коксжих нүүрсийг онгоцоор тээвэрлэн авчиржээ. Одоо уг нүүрс нь ган үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа аж. Энэтхэгийн томоохон ган үйлдвэрлэгчдийн нэг болох “SAIL” өнгөрсөн жил Монголоос нүүрс оруулж ирж, турших төлөвлөгөө боловсруулсан байсан юм.
БНХАУ-ын дараа дэлхийд гангийн үйлдвэрлэлээр хоёрдугаарт ордог Энэтхэг нь коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 95 орчим хувийг импортолдог. Үүний талаас илүү хувийг Австрали нийлүүлдэг байна. Тус улс нүүрсний импортын эх үүсвэрээ төрөлжүүлэх хүсэлтэй байгаа ч Монголоос Энэтхэг рүү нүүрс тээвэрлэх нь одоогоор томоохон хүндрэлтэй хэвээр байгааг эх сурвалжууд хэлжээ.

Энэтхэгийн эрх баригчид тээвэрлэлтийг ОХУ-ын нутгаар дамжуулах хувилбарыг илүү тохиромжтой гэж үзэж байгаагаа өмнө нь илэрхийлж байсан юм. Өөр нэг боломжит маршрут нь БНХАУ-аар дамжих ч гэсэн Энэтхэг стратегийн асуудлын улмаас .
2020 онд Хималайн маргаантай хилийн бүсэд мөргөлдөөн болж, Энэтхэг, БНХАУ-ын цэргүүд амь үрэгдсэний дараа хоёр талын харилцаа тааруу хэвээр байна. Гэхдээ сүүлийн үед хоёр улс харилцаагаа сайжруулах чиглэлээр алхамууд хийж байгаа. Тодруулбал хоёр улс шууд нислэгүүдээ сэргээж, Энэтхэг Хятадын мэргэжилтнүүдэд виз олгох нөхцөлийг хөнгөвчилжээ.
“SAIL” компани Монголын нүүрсийг ган үйлдвэрлэлд ашиглахад хэр тохиромжтой, тээвэрлэлтийн зардал хэд болох, логистикийн хувьд хэр боломжтойг харгалзан үзсэний үндсэн дээр цаашид Монголоос урт хугацаанд нүүрс авах эсэхээ шийдэх юм. Энэтхэг, Монгол Улс нар өнгөрсөн жил Энэтхэгийн компаниудын коксжих нүүрс болон зэсийн хэрэгцээг хангах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Металлургийн нүүрсний шинжээчийн хэлснээр, нүүрсийг ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэвэл бусад нийлүүлэгчдээс авах нүүрснээс хамаагүй өндөр өртөг гарах аж болно. Гэхдээ Монголын нүүрсний чанар илүү сайн юм.
Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2026-2027 оны санхүүгийн жилд өмнөх 3-5 хувиар өснө гэсэн тооцоо гарчээ. Хэдийгээр коксжих нүүрсний нийлүүлэлтээ төрөлжүүлэх гэж оролдож байгаа ч Австрали Энэтхэгийн хамгийн том нийлүүлэгч хэвээр байх төлөвтэй байна
Энэтхэг гангийн үйлдвэрлэлээ цаашид нэмэгдүүлэх тул коксжих нүүрсний хэрэгцээ эрс өсөх юм. Энэ хэрэгцээний ихэнхийг импортоор хангах шаардлагатай тул дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нийлүүлэлтэд ирэх дарамт улам нэмэгдэх магадлалтай аж. Коксжих нүүрсний үнэ өсөж, дотоодын гангийн эрэлт сэргэсэн тул Энэтхэгийн ган үйлдвэрлэгчид сүүлийн хэдэн долоо хоногт бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх өөрсдөө гангийн үйлдвэртэй л болмоор байна. Хамаг сайхан баялгаа өгөөд оронд нь өр, хог авах юм даа
Онгоцоор туршилтын журмаар нэг тонныг авсан гэдэг чинь ямар аймаар өндөр зардлаар туршиж байна аа.
Улны чи бид хоёр бишдээ, Энэтхэгийн гангийн аварга салбар нэг тонн нүүрс онгоцны каргогоор аваад дампуурлаа юу!
Энэтхэг шиг том зах зээлд хөл тавьж чадвал манай эдийн засагт асар том түлхэц болно.
Амжилттай болоосой
gan uildverleleer delhiid hoyort ordog uls bidnees nuurs avbal ch chudalaas chudaldah baikh daa.
Коксжих нүүрсний эрэлт цаашид улам өснө гэж байгаа нь манай экспортод маш ашигтай мэдээ.
Энэтхэгийн SAIL компани өөрсдөө туршиж үзээд авах гээд байхад манайх тээврийг нь дэмжмээр юм.
chinar ni tensood teeverleltin zardal deeree gatsah vii dee, shine garts oloh xeregtei.
Oyu Tolgoi, Tavan Tolgoin baaliig ingej gadagsh ni gargaj baigaa ni sain xerek ch teeverleltiin zardal xeterxii undur garax vi d.
teeverleltiin marshrutiig ni xaniin gazar, oros xitad xoyoroo zui xopshiltoi shiidej uguxgui bol uul uurgiin teever tseneg goyo geed ch xurshgui e.
Манай нүүрсний чанар сайн учраас ядаж чанараараа өрсөлдөх боломжтой нь сайшаалтай.
xitadtai hariltsaa ni taaruu tul orosoorm дамжуулна гэдэг нь бас л зардлын хувьд хүндрэлтэй гарна даа.
xitadtai hariltsaa ni taaruu tul orosoorm дамжуулна гэдэг нь бас л зардлын хувьд хүндрэлтэй гарна даа.
gan uildverleleer delhiid hoyort ordog uls bidnees nuurs avbal ch chudalaas chudaldah baikh daa.
long term-eer avbal teeverleltiin asuudlaa tur zasag ni hoorondo tohiroldoj ogoh xeregtei.
xitadiin nutgaar damjuulahaas zailshiigeed orosoor yavuulval dain baildaantai ued yer ni ymar baigaa bol.
Австралийн монополийг задрахад Монголын нүүрс гол үүрэг гүйцэтгэх бүрэн боломж байна.
Хоёулаа нийлээд 4700 км газар доогуур туннель ухъя Тэгээд нүүрсээ зөөцгөөе
Далайн тээвэр байх боломжтой
Владивостокын боомын ашиглавал зүгээр юм бишүү
Муу ёрын орос хэзээч зөвшөөрөхгүй штээ..Хятадаар л дамжуулж таарна..
Тэгээд том онгоц буулгаж, нисэх буудлаа томруулмаар байхад манайхан японоос зээл авлаа барилаа гээл муулаад бгаа биз дээ. Уг нь энэ засгийн газар чадахаараа л ажиилаж бна даа.
Хэрвээ тэгвэл ч өнөө Баттулгын яриад байдах төмөр зам маш хэрэгтэй шүү
Сэтгүүлчээ их алдаатай бичиж бна шүү. Энэтхэг, монгол улс нар гэж юу гэж бгаа юм бэ.
Ingej zooj bhaar manaid salbaraa neechihuul taarna
Энэ"зайл" гэдэг компан хамгиин том компан
Энэ"зайл" гэдэг компан хамгиин том компан