АНУ цаазаар авах ял гүйцэтгэх явцыг шууд дамжуулахыг Бүгд найрамдах намынхан эсэргүүцэж байна
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсэт цэргийн бааз руу халдаж 13 хүний аминд хүрсэн Нидал Хасаныг буудан цаазаар авах явцыг шууд дамжуулна гэж мэдэгдсэн. Тэгвэл баасан гарагт /2026.10.09/ Бүгд найрамдах намын хууль тогтоогчид, шашны тэргүүнүүд болон олон улсын байгууллагууд шууд дамжуулалт хийх төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп гүйцэтгэх явцыг шууд дамжуулах эсэх дээр хараахан шийдвэр гаргаагүй байгаа гэсэн юм.
Тодруулбал АНУ-ын Католик шашны тэргүүнүүд, Христийн шашны Эвангелист урсгалын тэргүүнүүд болон НҮБ-ын Хүний эрхийн газар уг төлөвлөгөөг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Харин АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс шууд дамжуулах эсэхэд эргэлзэж байна гэсэн юм. Тэр “Юу болохыг би сайн мэдэхгүй байна. Хэрвээ олон нийтэд цацвал үзэхгүй” хэмээжээ. Трамп Хасаныг буудаж цаазаар авбал зохих галзуу хүн гэж тодорхойлсон байна. Харин ял гүйцэтгэх явцыг шууд дамжуулах талаар тэр энэ тал дээр шийдвэр гаргаагүй байгаа гэжээ.
Мөн Бүгд найрамдах намын хэд хэдэн хууль тогтоогч үүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. Тодруулбал тус намын сенатор Жон Куртис “Цаазаар авах ял гүйцэтгэж буй үйлдлийг зугаа цэнгэл мэт авч үзсэнээр соёл иргэншил доройтдог” гэсэн байна. Мөн сенатор Том Тиллис, төлөөлөгч Остин Скотт, төлөөлөгч Роб Брэснахан нар эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.